sonin.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-нд ХУД-ийн хоёрдугаар хороонд байрлах АПУ компанийн зүүн хойд уулзварт зам тээврийн ноцтой осол хийсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ тухай: 

 

 

"Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна.

 

Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэжээ.