УИХ-ын аливаа сонгуулийн дараа эрх мэдэлтнүүд өөрийн ах дүү, хамаатан садан, үр хүүхдээ төрийн хариуцлагатай албан тушаалд томилуулахад нөлөөлдөг буруу жишиг манайд тогтоод байна. Гэвч иргэдийн хараа, нийгмийн хяналт ч хурц болж, энэ замбараагүй байдал харьцангуй сайжрах шинж бага ч болтугай ажиглагдаж буй. Жишээлбэл УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Дарга М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар ажиллаж байгаад, нийгмийн хурц шүүмжлэлд өртөн, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн билээ.
Гэвч илт хууль зөрчсөн, улаан цагаан гэж хэлж болохуйц муу жишээ түүнээсээ ч олон байна. Үүний нэгийг дурьдая.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан, НИТХ-ын 2020 оны сонгуулийн өмнө "Улаанбаатар хот аз жаргалтай хот болсон" гэж мэдэгдэж олонд танигдсан, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөн 2021 оны 2-р сарын 01-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогджээ.
Д.Дөлгөөн 11 хүнтэй хэлтсийн даргаар томилогдсон нь Төрийн албаны Ахлах түшмэл буюу Т3-9 гэсэн ангилалд багтаж буй юм. Ийм албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд 8 жил, дараа нь дэс түшмэлээр 4 жил ажилласан байх ёстой. Гэвч Д.Дөлгөөн нь хувийн хэвшилд л цөөн жил ажилласан туршлагатай аж. Мөн хамгийн гол нь Төрийн албаны зөвлөл, Авилгатай Тэмцэх Газраас Д.Дөлгөөн нь шаардлага хангаагүй тухай, Д.Дөлгөөнийг томилсон зөрчлийг арилгуулах тухай удаа дараа албан бичиг илгээсэн ч одоо хүртэл хэрэгжээгүй байна.
Шалтгаан нь их энгийн.
Р.Дагва НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга төдийгүй Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын хууль, эрх зүй хариуцсан зөвлөх аж.
Өөрөөр хэлбэл зөрчилтэй томилгоог залруулахгүй байгаагийн шалтгаан нь ойлгомжтой төдийгүй ерөөс энэ нь ашиг сонирхлын асар ноцтой зөрчил юм.
Өмнө нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд л төрийн албанд удирдах ажил хашлаа гэж шуугиан гардаг байсан бол энэ нь аав, хүү нэг сектор буюу нийслэлийн төр, захиргааны газарт удирдах алба хашиж буй улаан цагаандаа гарсан явдал билээ.
Мэдээж Д.Сумьяабазар зөвлөхийнхөө хүүг албан тушаалаас нь чөлөөлөхгүй гэдэг нь ч, Р.Дагва ба түүний хүү Д.Дөлгөөн нар ч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, түүний Б.Энхмөрөн шиг ёс суртахууны хариуцлага хүлээчих эр зоригтой хүмүүс биш гэдэг нь тодорхой боллоо.
Энэ тохиолдолд ёс зүйн хариуцлага шаардах ганцхан л субьект үлдэж байна. Энэ бол эрх баригч Монгол Ардын Нам өөрөө юм.
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан орчин үеийн улс төрийн намыг төлөвшүүлэх, МАН өөрөө ёс зүйн хариуцлага тооцдог жишгийг тогтоохын төлөө ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө цөмийг : "Нийгэмд шударга ёсыг тогтоох" хэмээн тодорхойлсон.
Тэгвэл энэ зорилтоо аав, хүү хоёр нийслэлийн төр, захиргааны газарт удирдах алба хашиж буй даварчихсан гэхэд дэндүү даварчихсан явдлыг залруулахаас эхлүүлбэл ямар вэ?
Э.Мягмар
Сэтгэгдэл0
МАН ыхан АтГ болон Торийн Албаны зовлолийг нулимаж байна гэсэн уг Гол нь зугээр нэг мэргэжлийн ажил биш худалдан авалтын газар гэдэг чинь асар их сонирхлын зорчил байна гэсэн уг Хуугээ бохир юманд хутгалдуулж яах гээв
Мягмар мэтийн хот тойрсон ногоочин гахайчин хужаа буриадууд малчин Монголчуудыг дурак гэж социализм шигээ андуураад байна.Орос Женко тань конец фильма.
Davartsan pizda ve
МАН-ыг Eрөнхийлөгчийн сонгуульд дэмжиж болохгүй.
цаана нь яг адилхан баагий нар байгаа энэ чинь барьцаад сүйд болно доо
Хүрэлсүхээ та энэ Дагва мэтийн заваарсан юмнаасаа салаад ёрөнхийд дэвшээрэй . Тэгвэл дэмжинэ шүү
Энэ Сайтыг хаах хэрэгтэй, Дандаа МАН ыг муулнаа
Удамшлын хуулиар зараанаас зараа могойноос могой төрдөг биз дээ ман намын үр төл мөнөөсөө мөн
Төрийн албаны зөвлөл ажлаа хийдэг байсан бол ийм юм гарахгүй.
Энэ заваан зөрчлийг МАН яаж арилгахыг харж байя сонгууль болохоос 20 хоногийн өмнө хүртэл харна үгүй бол АН-нам эсхүл Энхбатад өгнө шүү , МАН-Н ЖИРИЙН ГИШҮҮН БАЙНА
xa xa xa ...
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).
Шүүхийн байгууллагын захиргаа хавьцаа бас нэг даварсан адилхан нэртэй хүн байдаг гэсэн шүү АТГ -аа
Дагвын хүүг хууль бусаар томилсон өөрөө хууль бус томилгоотой ЭНХТАЙВАН гэгч Худалдан авахын даргын томилгоог сонирхоорой.
Ийм жишээ олон. төр барьсан аль ч намтай хамаатай
Дагва Сумьяабузар нарыг л хурдан хотоос зайлуулмаар байгаа юм даа.