sonin.mn

Баяр наадмын үргэлжилсэн олон хоногийн амралтын өдрүүдээр иргэд хөдөө голын эрэг дагуу аялж зугаалах хөдөлгөөн эрс ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор усанд осолдох дуудлагын тоо нэмэгдэж байгаа учраас аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мөн иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжтой байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.