sonin.mn
Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг 7-р  сарын 29-нд цахим орчинд цацагдсан билээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар өнөөдөр болсон Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурлын сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ мэдээлэл өгөв. Тодруулбал Х.Нямбаатар:  “ 2019 оны 2-р сарын 22-ы шөнийн 03 цагт цагдаагийн байгууллагад  “Чингэлтэй дүүргийн 3-р  хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах бааранд хүмүүс тарахгүй архидаад байна гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу тус дүүргийн эргүүлийн албан хаагчид ажилласан.
 
Тэдний өөдөөс эсэргүүцэл үзүүлж, нэг цагдаагийн алба хаагчийг нэг иргэн нь сандлаар цохисон.
 
Улмаар цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна. Тухайн хоёр иргэний гэр бүл энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жилийн турш 6 сая төгрөг авсан нь тогтоогдсон" гэв.
 
М.Чойжал