sonin.mn
Хонхэрээдийн Б.Энхбат мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр :  "Би бол эрүүгийн элемент, гэмт хэрэгтэн намтартай хүн.
 
Би амьдралдаа маш олон удаа Монголын төрийн цагдаад гавлуулж, баригдаж явсан. Гэхдээ би нэг удаа төрийн цагдаагийн өөдөөс салаавч өгч үзээгүй.
 
Гэтэл сүүлийн үед цагдаа, иргэдийг муудалцуулах гэж гадны хөрөнгөөр санхүүжсэн хөдөлгөөнүүд, янз бүрийн иргэд элдвийн башир аргаар сошиал ертөнцөөр өөрсдийгөө сурталчилах боллоо. Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байгаа мэт жүжиг тавьж буй залуучуудтай хатуу хариуцлага тооцох ёстой " гэв.
Товчхондоо бол тэрээр иргэд болон цагдаа нарын хооронд болж буй үл ойлголцол, мөргөлдөөний талаар байр сууриа илэрхийлэн, цагдаа нарыг өмөөрсөн юм.
 
М.Чой