sonin.mn
Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, иргэдийн мэдэх эрхээс гадуур батлахаар хэлэлцэж байгааг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд Монгол Улсын Засгийн Газарт шаардлага хүргүүлж буйгаа зарласан юм.
 
Шаардлагад: " Корона вирусын халдвар /Ковид-19/ цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх түхай хууль"-ийн төсөл ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА.
Төлсөн авсанаа нийтэл (ТАН) эвсэл нь эрдэс баялгийн салбарт сайн засаглал, ил тод байдал, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой, төв, орон нутгийн нийт 36 төрийн бус байгууллагыг эгнээндээ багтаасан иргэний нийгмийн эвсэл юм. ТАН эвсэл нь 2006 оноос эхлэн ОҮИТБС-ын хэрэгжилтэд идэвхтэй оролцож, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж ирсэн болно.
 
2021 оны 9 дугээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжигдсэн Корона вирусын халдвар /Ковид-19/ цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад маш олон хууль тогтоомж, олон улсын гэрээ, хуний эрх, нийтийн ашиг сонирхлыг бүхэлд нь зөрчиж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол үзүүлэх, шударга ёс, хуульт ёсыг үл хэрэгсэх зэрэг АРДЧИЛСАН НИЙГЭМД БАЙЖ БОЛОМГҮЙ БУРУУ ЖИШИГ ТОГТООХ эрсдэл дагуулж байна.
 
Эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг буруутгахгүй, харин Засгийн газар, УИХ зөвхөн уул уурхайн салбараас эдийн засгийг бүрдүүлэхээр харж, өөр бусад салбараас орлого бүрдүүлэх талаар бодлогын хувилбар гаргахгүй, толгойгоо ажиллууллаахгүй, хэт залхуу, бэлэнчлэх сэтгэлгээгээр ажиллаж байгааг эрс буруушааж байна.
•Тус хуулийн төсөлд ашигт малталын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, хяналт шалгалт хийх үйл явцыг хэт хялбаршуулж, хуулиар тогтоосон шаардлагыг хангах эсэхийг нягтлан шалгалгүйгээр яаралтай олгох, ноцтой хохирол л учраагүй бол хяналт шалгалт хийхгүй байх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авахгүй гэж онцлон заасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, газрын хэвлийн баялаг ашигласнаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг мэдэх эрх, төрийг удирдах үйл хэрэгт шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан оролцох ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ байна.
• Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хилийн зурвас газарт уул уурхайн үйл ажиллагааг зөвшөөрч, нэн ховор, ховор ан амьтныг агнах зөвшөөрлийг тоог даруй 2 дахин нэмэгдүүлэхээр байгаа нь экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчихөөс гадна Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдлын тухай конвенц, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенц зэрэг олон гэрээ, конвенциудыг БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧСӨН ХАРГИС, ХАРАЛГАН ШИЙДВЭР БОЛЖ байна.
•Төрийн болон орон нутгийн өмчөөр хийх худалдан авалтыг сонгон шалгаруулалтгүйгээр, урт хугацааны гэрээгээр, олон нийтийн хяналтаас далд байдлаар хийх боломж олгохоор байгаа нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын эсрэг, Авилгалын эсрэг НҮБ-ын конвенциор хүлээсэн ҮҮРГЭЭ ҮЛ ТООМСОРЛОН ЗӨРЧСӨН БАЙНА. Тэрчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлийг улам дэвэргэж, аж ахуйн нэгжийн тэгш шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, хөрөнгө оруулагчдыг үргээн, улмаар ЭДИЙН ЗАСАГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА.
 
• Хуулийн төсөлд заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мансууруулах бодис тариалах, казино, бооцоот уралдаан, тоглоомыг зөвшөөрч, зайлшгүй шаардлагагүйгээс бусад тохиолдолд хилээр оруулж байгаа бараанд дээж шинжилгээ хийхгүй гэсэн нь Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг төр өөрөө санаатайгаар зөрчиж, экологийн болон эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг НОЦТОЙ АЮУЛД ОРУУЛАХААР байна.
• Уг хуулийн төсөл нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилготой гэх боловч хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тэнцвэртэйгээр хангах тогтвортой хөгжлийн зарчим, НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн зохицуулалт огт байхгүй байна. Харин ч эсрэгээрээ Тогтвортой хөгжлийн зорилтын дагуу хүлээсэн авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх , олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, мэдээлэл авах үндсэн эрх чөлөөг хамгаалах, бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх болох, байгалийн баялгийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалах, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн ажиллагааг нэвтрүүлэх үүрэг амлалтуудыг нэгэн зэрэг зөрчиж, МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД УНАГААХААР БАЙНА.
• Үндсэн хуулиас бусад бүх хуулийг давж үйлчлэх хэмжээгүй хүчин чадалтай, хуульт ёсноос давсан энэхүү хуулийн төслийг иргэдийн мэдэх эрхээс гадуур, хэлэлцэж байгааг БУРУУШААН ЗЭМЛЭЖ байна.
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэхүү хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг урьдчилан хангахаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлахаар төлөвлөж байгааг ЭСЭРГҮҮЦЭЖ байна.
•Өнөө болон ирээдүй үеийн иргэдийн сайн сайхны төлөө, зүй зохистой, тооцоо судалгаатай, дэс дараалалтай ашиглах ёстой газрын хэвлийн баялгийг ийнхүү хялбаршуулсан журмаар тусгай зөвшөөрөл олгож, хяналт шалгалтгүйгээр шавхан барагдуулах ёсгүйг САНУУЛЖ байна.
Иймд Монгол Улсын ҮНдсэн хууль, Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлал, олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа хүндэтгэн сахиж дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас ШААРДАЖ БАЙНА." гэсэн байв.