sonin.mn
“Эрдэнэс Тавантолгой” ХК –аас  зарласан Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт ялсан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь тус тендерийн бичиг баримт дахь зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн Чайна Металлуржикал Инженеринг ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийж, хяналтын хувьцааг нь эзэмшдэг тухай мэдээллийг тус группын албан ёсны цахим хаяг, БНХАУ-ын бүртгэлийн нэгдсэн системийн дата бүхий Tianyacha дахь баримтыг саяхан  Монголын хэвлэлүүд дэлгэсэн билээ.
 
Ийм дуулиан дэгдэнгүүт “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн  захирал Б.Ганхуяг тендерт ялагч талаас тодруулга авахаа өөрийн албан цахим хуудсаар мэдэгдэж, орой нь компанийнхаа цахим хуудсаар дамжуулан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Чайна Металлуржикал Инженеринг ХХК-тай нэгдмэл сонирхолгүй” хэмээлээ гэх мэдэгдлийг нийтэлсэн.
 
 
 
Монголд мэдээлэл цацагдангуут Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь өөрийн албан ёсны цахим хуудастаа засвар  хийж Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг гэх мэдээллээ устгаж орхисон байна.
 
 
Монголын хэвлэлээр мэдээлэхээс өмнө Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээр байсан устгагдсан мэдээлэл
 
Монголын хэвлэлээр мэдээлсний дараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээрх шинэчлэл / Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ыг өөрийн эзэмшлээс хассан байдал/
Дараах хуудсуудад SinoSteel нь тендерт ялсан компанийг эзэмшиж, уг төслийн зураг төслийг гүйцэтгэсэн тул Монгол Улсын хуулийн дагуу тендерт оролцох эрхээ хасуулах ёстой байсан тухай нотлох баримтуудыг толилуулж байна.
Түүнчлэн тэд өөрсдийн хэргийг зориудаар далдлахыг оролдож, Монголын төр, Монголын ард түмнийг хуурах гэж оролдсон, ямар ч хамааралгүй, англиар зураг төслийн тендерт шалгарсан компанитай ижил нэртэй компаний нэрийг олон нийтэд ил болгожээ.
 
 
 
 
 
 
 
Тендерт ялагч компани ингээд л монголчуудыг, Монголын төрийг хуурчихна гэж бодсон бололтой. Тэд яаж ч мэлзсэн, яаж ч баримт бичгийг засварласан ч  “Эрдэнэс Тавантолгой” ХК хууль зөрчсөн учир  нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга барих ажлын 1 их наяд орчим төгрөгийн тендер цуцлах биз ээ.
 
Х.Тэлмүүн