sonin.mn
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өчигдөр өдөр Улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулжээ.
Түүнийг тендертэй холбоотой  асуудлаар шалгаж буй юм байна. 
 
Дашрамд дурьдахад Я.Амаржаргал нь 2019-2021 онд Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
 
С.Сарнай