Цагдаагийн алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгааллаа. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар шуурхай арга хэмжээ авч унтраажээ.
Алба хаагчид өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харьж явсан байна. Тэд гал гарч буй байшингийн хаалгыг эвдэн орж гурван иргэний амь насыг галын аюулд өртөхөөс аварчээ.
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар байшингийн хаалгыг эвдэн дотогш нэвтрэхэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нар үүдний хэсэгт гал гарсныг мэдэхгүй, угаарталтын байдалтай унтаж байжээ. Тэднийг сэрээн гадагш гаргаж, галын тархацыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.
Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл0
Emch nar teden hun avarlaa gej bichihguimaa. Naaduul chin ajlaa l hiilee shd
одоо ийм шалдар балдар юм бичиж байх аа болъё оо ! Комиссар Энхтөр өө ! Тэр тагнуултай нийлж шалгаж дуусдаггүй С.Зоригиийн захиалагчидийн хэрэг ээ нэг тийш нь болгож үз ! Цаг төр солигдох гэж байна , мөрдөн байцаах ажилгааг захиалгаар явуулж Ц.Элбэгдоржийн оймсонд хавчуулагдаж ,шоронгийн тав болуузай гэж анхааруулж байна ! Яагаад мөрөөр өө ажлаа хийгээд явсан Чингис даргыг солих болсон ? М.Энх Амгалан прокурор ерөнхий прокурор болох болтлоо хаана юу хийж явсаныг тодотгоогүй асуудлууд байгаа шүү ! ...Хууль зүй дотоод хэргиййн сайд гэж С. Бямбацогт гэж энэ тэнд очиж зураг патер аа татуулсан юм л явах юм ...ажлаа хийгээч дээ Бямбацогт оо !
Gal usnii gashuun zoblon gej mongolchuud yaridag yum Tiim zoblongoos ail geriin khaluun am bvliin amiig abarsan ene saikhan zaluusiig zokhikh kharamgvi uramshuulakh kheregtei
MANAI TSAGDAA MUNDAG ! HOYOR ZALUUD AMJILT HUSIE ! DOTOODYN TSERGEER KHUCH NEMEGDUULSEN TORIIN TSAGDAA ,ODOO TS.ELBEGDORJ-IIN TAGNUULTAI KHUCH UZEKH YUM BAIGAA BIZDEE !? ARD TUMEN YAMAGT TA NARYG DEMJINE !
Bayar xurgie! Odoo shagnaluud ch ar araasaa tsuvrax um baigaa biz dee. Tsol, ger, uramshuulal, surguuli geed l
азтай 3 байна даа, цагдаагийн албан хаагчдад халуун баяр хүргэе. Шударга цагдаа нар л Цагдаагийн албаны дарга нар болоосой. Аль хэсэгт та нар гардаг бэ? Хөгшин чинь нэг халуун аарц, мантуун бууз аваад очъё. Хаягаа үлдээнэ үү