АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гэдэг байгууллагын ажил үүргийн үндсэн чиглэл яг юу юм бол. Өнөөгийн ОНЗ-ийн байр байдлыг харахад, АТГ-тай яг адил түвшинд, зарим тохиолдолд давж ажиллахаар барахгүй, хянаж шалгах, байцаах, мөрдөх бүхий л албыг гүйцэтгээд байх шиг.
Тэгвэл яг албан тодорхойлолтод “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь хуульд заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, олон нийтэд авлигын хор хөнөөлийн талаар ухуулан таниулах, авлигаас ангид нийгмийн орчинг бий болгох, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой” хэмээн заажээ.
Монголчуудын хувьд АТГ туйлын онцгой газар. Зарим нь бүр хуучны До яам хэмээн нэрлэж байгаа. Харамсалтай нь, орчин цагийн ногоон малгайтнууд маань цензурийн бэлгэдэл болж чадаж байгаа юу гэдэг дээр олон нийт эргэлздэг. Дарга нар нь ч тогтвортой ажиллах боломжгүй. Хаа нэг дуулиан тарьсан баривчилгааны дараа л АТГ-ын даргыг солих тухай яриа гардаг. Тэгсхийгээд ч сольчихдог.
Баривчилгааны тухайд ч “АТГ спорт загасчлалын зарчмаар ажилладаг. Барилаа, харууллаа, буцаагаад тавилаа” гэсэн явган хошигнол ч бий болсон. Гэвч энэ байдал юунаас үүдэн бий болов. Үүний хариулт нь л ердөө төрийн хэт их оролцоо. Одоо бүр байтлаасаа хуваагаад авчихсан, АТГ-ын дарга бол Ерөнхийлөгчийн хүн гэсэн шиг л байцгаадаг болж. Одоо үүн дээрээ нэмээд ОНЗ нь ч Ерөнхийлөгчийнх болж таарч байна.
Ингэж тодорхойлж байгаа нь ч цаанаа учиртай. Юу гэвэл, АТГ-ын газрын даргыг солих асуудал аль өнгөрсөн намраас яригдсан. Шалтгаан нь тодорхойгүй ч "Солино” гэсээр өнөөг хүрсэн. Тэгвэл энэ солио холионы учир начир одоо л тайлагдаж, АТГ-ын дараагийн даргын тухай яриа эрчимжиж, сураг төдий байсан бол өдгөө бүр нэр зүстэйгээ гараад ирлээ. Тодруулбал, дээр дурдсан ОНЗ-ийн дарга, хатагтай Г.Баасангаар АТГ-ын дарга тавих тохироо бүрдсэн гэлцэж, хэвлэлүүд онцлох болов.
Уг нь энэ асуудлыг төрийн өндөрлөгүүд ч юм уу, эсвэл Засгийн газар, УИХ-ын томчуулын санал болгосон төдийгөөр шийддэггүй. Зориулагдсан хууль, журам бий. Хуульд зааснаар, ОНЗ нь орон тооны бус статустай, даргыг нь Ерөнхийлөгч санал болгож, олон нийтээс томилдог газар. АТГ-ын комиссар Т.Мөнхтунгалагийн хэлснээр, ОНЗ өргөдөл, гомдолтой танилцаж, хянаж, шийдвэрлэхгүйгээс гадна хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хуулиар хориглодог.
Харин “Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүнээс Ерөнхийлөгчийн зөвлөх рүү дэвшиж, улмаар АТГ-ын ОНЗ-ийг удирдаж, одоо бүр газрын дарга болно хэмээн яригдаж байгаа Г.Баасан хатагтай өнгөрсөн хугацаанд хуулийн заалтуудаас яг эсрэгээр нь ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ОНЗ-ийг даргалсан дөрвөн сарын ажлын тайлангаа танилцуулж, нийгэмд ёстой л хар хорын бөмбөг тэсэлсэн. Нэн түрүүнд Г.Баасан хатагтайн үзэж буйгаар АТГ алив хэрэгт хайнга ханддаг учраас одоогийн дарга Х.Энхжаргалыг өчиггүй огцруулах хэрэгтэй гэдгийг онцолсон билээ.
Тэрчлэн ОНЗ АТГ-т ирж буй гомдол, саналыг хамгийн эхлээд хүлээн авч, мөрдөн шалгах шаардлагатайг нь цааш уламжилдаг болсон гэлээ. Үүнийг сонсоод зохих хуулиудад өөрчлөлт орсон юм байх гэж бодтол “Үгүй” гэнэ. Тэгвэл ямар үндэслэлээр хууль зөрчиж, тусгай ажиллагаанд оролцох болов гэхэд сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга ОНЗ-ийн ажиллах журмыг батлахдаа ийм зүйл, заалт оруулсан гэх аж.
Ингээд харахад, ОНЗ-ийн дарга Г.Баасан нарын эрх мэдэл хуулиас дээгүүрт тавигддаг бололтой.
Хамгийн гол нь, тэрбээр хэвлэлийн бага хурал зарлан тайлан танилцуулахдаа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг удаа дараа дурдаж, энэ байгууллагад ял эдэлж байсан хүн ажиллаж байна гэв. Ер нь Г.Баасан УБТЗ-д туйлын зуулттай хандаад байгаа нь үг үйлдэл бүрээс нь илэрхий харагддаг. Тэрбээр уг нь хянан шалгах, мөрдөн байцаах эрхгүй ч УБТЗ-ыг бол ёстой л самарч байгаа. Тэр ч бүү хэл, тэр газарт ажиллаж буй шоронд хоригдож байсан хүмүүсийг АТГ халахгүй байгаа гэх мэтээр ярьсан.
Тэгвэл тэмцэгч, хуульч, ОНЗ-ийн дарга Г.Баасан хатагтай АТГ аль нэг байгууллагын ажилтныг дур мэдэн халж, сольж, халах санал хүргүүлэх хууль зүйн үндэсгүй гэдгийг мэддэггүй байх нь. Тэгэхээр Г.Баасан хатагтайд УБТЗ-ыг оролдох өөр шалтаг, шаардлага бий гэдэг хардлага өөрийн эрхгүй төрөх аж.
Тэрнээс гадна Г.Баасан хэвлэлээр гарах бүртээ “Биднийг ард түмэн сонгосон” гэж мэдэгддэг. Харамсалтай нь, ОНЗ-ийг сонгох кампанит ажил ойрын он жилүүдэд өрнөөгүйг хүн бүр мэдэж байгаа.
Ер нь ч авлигатай тэмцэх асуудлыг олон нийтэд ухуулж, сурталчлах, соён гэгээрүүлэх үүрэгтэй энэ зөвлөл АТГ-ыг хянаж цагдахаасаа урьтаад өөрсдөө хуулиа мөрдөх нэн шаардлагатай болжээ. АТГ шүүхийн түвшний шийдвэр гаргаж, хэн нэгнийг ялтан, авлигач, хэрэгтэн, сэжигтэн гэж зарлах эрхгүй.
Харин АТГ-ын дэргэдэх ОНЗ л өдгөө дургүйг нь хүргэсэн бүхнийг хэрэгтэн, авлигач хэмээн зарлаж, хочилж байгаа нь нууц биш. Зөрчлийн хууль гэдэг нь үнэхээр л хэрэгжиж байгаа бол Г.Баасанд гүтгүүлсэн хүмүүсийн уртаа гэгчийн цуваа аль хэдийнээ үүсчихээд байгааг холбогдох албад нь анхааралдаа авсан биз ээ.
Эцэст нь гэж хэлэхэд, Г.Баасан нэгэн цагт гудамжны цогтой тэмцэгч байсан нь үнэн. Тэрбээр энэ этикээ өнөөдөр ч хаяж чадахгүй байгаа нь ажлын арга барилаас нь шууд л харагддаг. Шуудхан өчихөд, Г.Баасан гудамжны улстөрийг төрийн ажилтай хутгаж, АТГ-ын даргыг огцруулах шантаажийг хийж байгаа гэхэд хилсдэхгүй байх.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
пятница авгайг с.эрдэнэтэй хамтарч нийгмийн даатгалын мөнгө идсэн хэргээр шоронд хийж шоронгийн бага ангийн багшаар ажиллуул
Manan mafiin gar xul ATG in darga tsergiig soliyo
Iim avilga idegdsen hulchgar ATG darga nariig solih heregtei enhjargalaas ajliin ahits garahgui
niigem uls turiin toli gudamjind baidag shdee, asuudliig hunduj bui bol tom zurgaar ni harj hund, chadahgui bol bitgii niigmiin getgel zuigeer toglo, harin Baasan guai shig olon zuun hun ingej zutgeh heregtei bn
Ганцхан эмэгтэйд "САМРУУЛААД" байвал хохь чинь 1д: ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙн ШИНЖ 2д. ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БУЙН ШИНЖ ,хэрэг дээрээ ТӨР үнэхээр юу ч хийж чадахгүй байна,огт "бизнес"хийж үзээгүй хүн америкт 7-н хаустай болихсон хүүхдээ америкийн иргэн болгочихсон\эрт орой "өмчөө"хураалгахгүй гэж\,ийм хүнийг л толгойг нь илээд энэ чинь өөрсдөө тийм гэсэн л илрэл
саруул гуай ГУДАМЖНЫ УЛС ТӨРөөс чинь элбэг,батүүл гэх мэт балайнууд чинь гарч ирсэн бүр нэгэндээ "УЛСЫН БААТАР"өгсөн,наад атг-нхан чинь ажиллаж чадахгүй байна тэд нарыг чаддаг юм бол хэлээч
Баасан боловсрол, мэдлэг чадвар муутай, зөвхөн нүүрэмгий түрэмгий л хүн. Энэ чанараараа олонд танигдсан. Ниймийн амьдралын олон талт харилцаа, уялдаа холбоо, түүний учир шалтааныг тэр бүр сайн ойлгохгүй. Ийм хүнийг хаа хамаагүй албанд тавьсан Женкогийн буруу. Женко өөрөө дунд боловсролтой зураач учраас нийгмийн амьддралын уялдаа холбоог Шинжлэх ухааны үүднээс ялгаж салгах алс хэтийн чиг хандлагыг нь зөв тодорхойлох чадвар байхгүй. Тиймээс зөвхөн нүдэнд харагдаж байгаагаа л мэдэрч байгаа нь ойлгомжтой. "Ороо нь ороогоороо, Жороо нь жороогоороо нийлдэг" гэдэг эцэг өвгдөөс уламжилж ирсэн зүйр үг байдаг даа. Мэдлэг муутай нь мэдлэг муутайгаа мэдрэхгүй, өөрийнхөө сэтгэлгээгээр "болж байна" гэж байгааийн шинж.
тэр мэдлэгтэй хүмүүс чинь хаана байна улс орныг аваад явсан эсвэл аваад яьвж байгаа хэн байна, битгий ХООСОН ХУУЦ
ЧИ Л ЛАВ БУЯН АМЛАЖ БУРХАН ДАХИАД Ч ЭНЭ НАСАНДАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЧАДАХГҮЙ ЧАМД ТИЙМ ХУВЬ БАЙХГҮЙ
мэдлэг боловсролтой хүн гуай таны бичсэн арваад үгнээс 5, 6-н буруу бичжээ их мэдэгч минь
Зураач бишээ наймаачин бех шуу
ATГ-н дарга нар солигдсон нь Баасантай ямар ч хамаагүй. Эхний дарга нь нас барсан, дараагийн даргаа өөрсдөө шоронд явуулсан, дараагийнх нь өөрийн сайн дураар офшорчин Баяраас айж байна гээд өргөдөлөө өгсөн, Харин одоогийнх нь 60 тэрбумтай холбоотой. Баасан муу муухайг нь, ажилаа хийж чадахгүй байгааг нь хэлж даргийг нь солих санал гаргасан нь зөв. Одоогийн дарга нь зоригтой ажиллаж чадахгүй, улс төрчидөд тэр дундаа М.Энхболдод барьцаалагдсан нь үнэн.
Тэр сүрхий, чөлөөт бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТВ-үүд таг. Бүгд л мөнгө аваад хаалтын гэрээ хийсэн айн?? АТГ, цагдаа, прокурор нөгөө сүрхий оффшоорчидыг чихдээд л, оймс гозолзуулаад эхлэхийг нь нийтээрээ хүлээгээд байдаг, бас таг. Төрийн албанд бизнесийнхэн, тэдний хамсаатнууд ихээр шургалсны гай гамшгийг л харж байна. Ийм байхад 1 ч гэсэн ийм дуу хоолой болсон хүнийг л хүмүүс сонсоно. Тэрнээс биш конторт суусан, толгойгүй тэжээвэр гөлгүүдийг тоохгүй л дээ.
Ганцхан эмэгтэйд "САМРУУЛААД" байвал хохь чинь 1д: ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙн ШИНЖ 2д. ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БУЙН ШИНЖ ,хэрэг дээрээ ТӨР үнэхээр юу ч хийж чадахгүй байна,огт "бизнес"хийж үзээгүй хүн америкт 7-н хаустай болчихсон хүүхдээ америкийн иргэн болгочихсон\эрт орой "өмчөө"хураалгахгүй гэж\,ийм хүнийг л толгойг нь илээд энэ чинь өөрсдөө тийм гэсэн л илрэл
Тэр сүрхий, чөлөөт бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТВ-үүд таг. Бүгд л мөнгө аваад хаалтын гэрээ хийсэн айн?? АТГ, цагдаа, прокурор нөгөө сүрхий оффшоорчидыг чихдээд л, оймс гозолзуулаад эхлэхийг нь нийтээрээ хүлээгээд байдаг, бас таг. Төрийн албанд бизнесийнхэн, тэдний хамсаатнууд ихээр шургалсны гай гамшгийг л харж байна. Ийм байхад 1 ч гэсэн ийм дуу хоолой болсон хүнийг л хүмүүс сонсоно. Тэрнээс биш конторт суусан, толгойгүй тэжээвэр гөлгүүдийг тоохгүй л дээ.
Шударга ёсонд амжилт хүсье... хаана шударга байна, тэнд бурхан буй
Бакалаврын боловсролгүй байж өш хонзон өвөрлөж өмгөөлөгч болсон балай баасан авгайг АТГ-н олон нийтийн зөвлөлийн даргаар мөн өмгөөлөгч дашпүрэвийг гишүүнээр томилсон. Дээрх 2 нөхөр хоёулаа жанхуугийн чихийг халууцуулж явна. Нэг нь ахмадын ордны өмчийг завшсан хэргээр нөгөөдөх нь монгол ялна багийн гишүүн байж өмхий хужааг өмгөөлж Монгол иргэнийг хохироосон хэргээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Мэргэжлийн хариуцлагын хороонд байцагдаж байна. Одоо жанхуугаас хүлээж, найдах, горьдох зүйл юу ч байхгүй. Албан тушаалдаа хайнга хандсан, үндэстний эв нэгдлийг хангаж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй иргэнийг албан тушаалд томилсон, хэрэг нь шүүхээр шалгагдаж байгаа иргэнийг төрийн өндөр албан тушаалд томилсон (ҮАБЗ-н даргаар төмөр замын хэргийн сэжигтэн бөгөөд яллагдагч гансүхийг томилсон, хүн хулгайлж алсан, эрдэнэтийн 49 %-н хэргийн гүйцэтгэгч хурц гэх нөхрийг дэмжсэн)хэргээр үтэр түргэн огцруулах хэрэгтэй!!!
Удахгүй Зика вирус Ерөнхий прокурор болоод жанхуугийн төмөр замын 280 сая доллар, офшорын 1.1 тэрбумын хэргийг бүр хааж, Монгол улсыг амийг таслах санаа нь бол байгаа л даа. Ард түмэн бид тэнэг биш шүү. Энэ зарим тэнэг оркууд жанхууг Монгол гээд балайраад байх юм, өвөө нь Төвдөөс ирсэн цагаач, өөрөө орос эхнэртэй, хүүхдүүд нь эрлийз хүн Монгол байх уу, энэ зика вирус чинь харин ч бүр тэгэж яривал жинхэнэ сэлэнгийн хятадын хүүхэд шүү дээ, монгол ялна багийнхаан...... гэж бичиж байлаа, жанхуу бол худлаа гар шүү ард түмээн, хэзээ ч Академич Нарангэрэл мэтийн ухаантай хүмүүсийг оруулахгүй, дан өөрийн гар хөл болох арчаагүй амьтдыг нэр дэвшүүлэх болно. Бакалаврын боловсролгүй байж өмгөөлөгч болсон балай баасан авгайг нэр дэвшүүлэхэд гайхах зүйл байхгүй...
Баасан авгай тийм л шударга юм бол өөрийн эзэн болох женкод хэлээд женкогийн улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдийг улсад буцааж өгөөд, оффшор дансанд нь байгаа 1.1 тэрбум ам долларыг улсад тушаах тал дээр хичээл зүтгэл гаргаж ажиллаач. Араас чинь манан-гийнхан даган дууриах болно. Харин хэрэв чадахгүй бол баасан авгай жинхэнэ баас болох болно...
ЭНХЖАРГАЛААР САМРУУЛААД ОФФШОРЧИДОО ХАМГААЛУУЛААД БАЙЖ БАЙХ ЮМ БАЙНАЛ ДАА ЭНХЖАРГАЛ ХИЙСЭН АЖИЛТАЙ ЮМ БОЛ ТАЙЛАНГАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ
ENE NEG ERGUU HAR AVGAIG ZAILUULAASAI. ZVGEER AHMADIIN HOROOGOO BUJIGNUULAAD L TSAINII SVV TSOHIOD SUUJ BAIHQ DE.
Баасан ч мөнгөнийх л дээ зарим нэг сэтгүүлчдийн адил
АТГ гэх олон орон тоотой балай газрыг татан буулгаж авилгалын гэмт хэргийг хуульч Баасангаар шийдүүлж байя. Зардал хэмнэгдэнэ.
АН гэдэг бузар луйварчдаар дүүрсэн сүйтгэнэ, нураана, хална, дампууруулна гэсэн зорилготой
Baasan avgaig harahaar altan zagasnii emgen haragdaad bdag yum. Anh hen ch tanihgui negen bsan. Gudamjni temtsel urnuuleed Chuluut ahmadiin holboo gej baiguulaad darga ni bolson, temtsel hiihgui gej amlaad turuus 2 uruu bair avsan. Daraa ni Erunhiilugchiin zuvluh daraa ni ATG-iin ONZ-iin darga odoo ATG-iin darga bno gej zutgej bgaa ni yag altan zagasnii ulgeriin shunalt emgeniig haruulaad bgaa yum daa. Ulgert shunalt emgen hamgiig zahirsan haan bolmoor bna geed haan bolchihood daraa ni altan zagasiig booloo bolgono geed yu ch ugui hotsordog. Altan zagas ni Erunhiilugch bolj bgaa busuu.
Baasan bol shudarga unenii toloo zorigtoi duugarch chaddag emegtei. Minii bodloor ene khuniig l ATG dargaar tavibal avilgatai temtsekh ajlil ur duntei bolno.
Энэ нэг хий хоосон хэрүүлийн алит\м таригч авгайд юун улс төр хэрэгтэй юм,бүүр рольдоо хэт итгэсэн иймэрхүү сэтгэлгээний доройтолд орсон амьтадыг аль болох улс төрөөс хол байлгах хэрэгтэйл баймаар.
Энэ нэг хий хоосон хэрүүлийн алит\м таригч авгайд юун улс төр хэрэгтэй юм,бүүр рольдоо хэт итгэсэн иймэрхүү сэтгэлгээний доройтолд орсон амьтадыг аль болох улс төрөөс хол байлгах хэрэгтэйл баймаар.
Энэ нэг хий хоосон хэрүүлийн алит\м таригч авгайд юун улс төр хэрэгтэй юм,бүүр рольдоо хэт итгэсэн иймэрхүү сэтгэлгээний доройтолд орсон амьтадыг аль болох улс төрөөс хол байлгах хэрэгтэйл баймаар.
Энэ нэг хий хоосон хэрүүлийн алит\м таригч авгайд юун улс төр хэрэгтэй юм,бүүр рольдоо хэт итгэсэн иймэрхүү сэтгэлгээний доройтолд орсон амьтадыг аль болох улс төрөөс хол байлгах хэрэгтэйл баймаар.
АТГ олигтойхон ажилладаггүй, томоохон акулуудыг барихаас айдаг, барьж ч чаддаггүйгээ учирласан байдаг, нөгөө талаар хий сүржигнэлийг үзүүлдэг ший янгууны газар шиг ажилладаг нь нууц биш. Ер нь томчуудын гарын аясаар хөдөлдөг хүүхэлдэйнүүдийн газар. Юун соён гэгээрүүлэх ажил вэ? Хэзээ хийж байсан юм бэ? Ганц дайчин ганцаардахгүйн үлгэрийг Баасан авгай төгс үзүүлээд л АТГ-ын нэр хүндийг шавартай хутгалаа даа. Бодитой ажиллаж сур, сургаар биш.Төмөр замын ажил үйлчилгээ тийм сайн юм уу? Хахууль нь дийлэхээ байсныг билет борлуулагчаас эхлээд л харагддаг газар.Үнэхээр авилгатай тэмцдэг газар юм бол бүхий л салбарт гар хөл чинь орж харагдаж л байх учиртайсан.
Юун анааш шиг сэтгэцгээдэг юм.Ан-нхан төрийн байгууллагаар битгий хэл төрөөр чинь тоглож эхлээд 28 жилтэйгээ золгочихоод байна.баасан АТГ-г устгаж гамингийн АТГ-г байгуулаад намаараа хяналтгүй хулгай хийхийг хүсч байна.бат-үүл гэдэг цаазын ялтай нохой ,НАХЯ, Ардын хянан шалгах хороог татан буулгая гэж уриалсаар байгаад төрийн нүд чих болж байсан хоёр чухал институт үгүй болсон.Үгүй хийснийхээ дараа Ан-н хулгайчууд харийнхантай нийлж ямар ч хараа хяналтгүйгээр бүх ард түмний өмчийг хулгайлан идэх ажилдаа ханцуй шамлан орсныг санацгаа.баасанг өөрийг нь зайлуулах шаардлагатай.Энэ бол бат-үүл шиг хорон санаат ажил хийх гэж байгаа тагнуул юм.
Бидний төлөө энд янз бүрийн юм бичээд байгаа хүмүүстэй харьцуулахын аргагүй илүүгээр зүтгэж тэмцэж байгаа хүн дээ.
Эрхтэй. Төр гэж юу байдаг юм, дээрэмчид байгаа нөхцөлд хэн шударга дуугарсныг нь дагах хэрэгтэй. Тийм учраас би эрхтэй гэж бодож байна.
Энхболдын талын хүн Энхжаргал бол Жаран тэрбумыг жаатай хамгаалж байгаа ш дээ. Баттулга баахан шаардсан хөдлөөгүй. Баасан авгайтай нийлээд шаардсан Бас л байхгүй.
Олон сая хүнтэй оронг бодоход Монгол улс 3 сая хүнтэй. Өөрөөр хэлбэл нэг хүүхэдтэй гэр бүл. Аав нь Баттулга. Ээж нь Баасан. Хүү нь "Ард". Аав, ээж хоёр АТГ-тай тэмцээд "Ард" хүүгээ аварч чадахгүй л байна.
Шудрага эмэгтэй Баасан бол "самрах" биш "самнаж" цэгцэлж яваа бусуу? Хэрвээ хууль зөрчсөн бол МАНАН-гын дайснууд энэ бээлийн чинээ шар авгайг аль хэзийн шонд дүүжлэх биз! Өөрсөндөө гай болсон бүхнийг ямарч байдлаар дуугүй болгох алуурчин аргыг ард түмэн мэдсэн учраас түмэн олон шийдээд явчих биздээ.
Баасан АТГ самрах Женко Төрийг маань самрах ажилдаа ороод удаж байна.үр дүнг л үзэх хэрэгтэй Баасан яах вэ УБТЗ-г Ерөнхийлөгч дөө авч өгөхөөр үзэж тарж яваа юм.Жигжиднямаа МАН-ны хүн учраас одоо ерөнхийлөгчид зайгаа тавьж өгөх ёстой.Ерөнхийлөгч болох дээр УИХ-г тарааж арай хийж хэл амтай байгуулсан засгаа унагааж Эрдэнэтийн 49-г олж авхаар гудамжныхаа тэмцлийг эхлүүлж дүүрэг хороодоор хэдэн хөгшид уруу татаж явнаа юм удахгүй хөнжил пүүгээгээ үүрээд Сүхийн талбайд хөтөлцөөд хэвтэх биз Ороо нь жороогоо олно гэж энэ дээ У
ene abgai chin erdenetei yabalddag gej sonsson shyy..
Баасан авгай тэргvvтэй ОНЗ-ийг татан буулгах хэрэгтэй.
Баасан зөв л зүйл ярьж байгаа шүү дээ. МАН-ын гар хөл болсон Энхжаргалын булхайг илчилсэн нь юун буруу байгаа юм. АТГ жихэнэ авилагчтай тэмцэж чадаж байгаа билүү. Саруул хэдэн халтар цаас авсан юм байхдаа
Atg hulgaich uchiraas l baasan avgaid bandaashindaa holildtol aluulj baigaa Ni unen shuud ee baasan avgaid bayar hurgej baina humuus chamaig demjij baigaa shuu atg tatan buulgah heregtei atg bol huul yarisan hulgaich nar orognoson avilga heel hahuliin jinhene tumeen delgeruuldeg oorsdoo avilgatai amidardag buzaruud uurelsen gazar
самраад байгаа хүмүүсийг нь самрах гэж байна гэж ойлгоод байгаа шүү
ATG uyn emzeghen uym be shuumjluulehed yagaad bgan ta nar tiim togs sain ajillaagui shd teriig hun bolgon medne yagaad ingej emzegleed bgan Baasan gedef hunii zov shd shaardlaga tavij bn ajlaa sain hiihgui bol ajlaa og l gej bn shd hna bgan ter offshorchdig ilchilsen ni unendee uy ch hiihgui bga ni unen shd
ATG uyn emzeghen uym be shuumjluulehed yagaad bgan ta nar tiim togs sain ajillaagui shd teriig hun bolgon medne yagaad ingej emzegleed bgan Baasan gedef hunii zov shd shaardlaga tavij bn ajlaa sain hiihgui bol ajlaa og l gej bn shd hna bgan ter offshorchdig ilchilsen ni unendee uy ch hiihgui bga ni unen shd
Baasangiin.zuv,.bitgi.ta.nar.huts
Ajlaa.hiideggui.ATGyn.dargyg.yagaad.solij.bolohgui.gej.Ard.irged.bid.ch.gesen.temtsej.bgaad,..Enhjargalyg.solimoor.bna
ugluunii.sonin.Enhboldyn.gar.hulnuudiin.l.sonin.biz.dee
BAACAH zov Demjij baInaa
Ажил хийдэггүй АТГ-ыг татан буулгаж ажил хийдэг Баасанг Улсын Ерөнхий зарга шүүгчээр томильё!