Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсан “Монголын зэс" корпораци нь “Монголын Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл хэрэгссэн” гэх гомдлоор Арбитрын шүүхэд хандахаар бэлтгэж байх зуур тус үйлдвэр бүхэлдээ “Стандарт” банкны зээлийн 120 сая ам.долларын төлбөрт битүүмжлэгдэх нөхцөл байдал үүслээ.
“Эрдэнэт’’ үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалыг барьцаалан “Жаст” хэмээх группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү 2009 онд "Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас их хэмжээний ам.долларын зээл авсан нь 2014 онд олон нийтэд ил болж байв. “Жаст”-ын гэх тодотголтой иргэн Ш.Батхүүгийн эзэмшилд байсан “Хадгаламж" банк цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон учраас 2014 оны долоодугаар сард Монголбанкнаас эрх хүлээн авагч томилон Төрийн банктай нэгтгэх шийдвэрийг гаргах үед дээрх “Стандарт'' банкны зээлийн асуудал сөхөгдсөн юм.
Тухайн үед Ш.Батхүү зээлийн бичиг баримтыг бүрдүүлэхдээ “Эрдэнэт" үйлдвэрийн болон Төрийн өмчийн хорооны удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар дуурайлгасан хэмээн мэдүүлж, улмаар шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч “Стандарт” банкны зээлийг хэн хэрхэн барагдуулах, хэн хариуцлага хүлээх нь тодорхой үлдсэн. Түүний авсан зээлийн барьцааг батлан даасан “Эрдэнэт" үйлдвэр “Стандарт” банкны гомдлоор олон улсын Арбитрын шүүхэд дуудагдсанаас хойш маргаан ийнхүү дөрвөн жил үргэлжилж, дөрвөн удаагийн шүүх хурал болжээ.
Эцсийн шүүх хурал энэ оны өмнөхөн болж, Монголын тал “Стандарт” банкны зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангид нийт 120 сая ам.долларыг төлөх ёстой гэх шийдвэр гарсан нь өчигдөр ил боллоо. Арбитрын шүүхийн маргааны явцад “Эрдэнэт” үйлдвэр зээлийг хариуцахгүй, өөрөө мөн хохирогч болсон гэж гомдол гаргасан ч энэ үндэслэл нь эцсийн шийдвэрт нөлөөлсөнгүй. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкийг хохиролгүй болгох тухай Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол хөрөнгийг битүүмжлэх, данс, гүйлгээг хаах арга хэмжээ авахыг сануулжээ.
Эл мэдээллийг дотоодын хэвлэлүүд өчигдрөөс цацаж эхэлсэн ба энэ талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуухад "Засгийн газрын хувьд Эрдэнэттэй холбоотой асуудлаар арбитр дээр хэлцэлд ороогүй. Нарийн мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм байна. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид мөн тодруулахад “Маргаан бол “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрийн хоорондын асуудал" гэжээ.
Нарийн мэдээлэлгүй, эсвэл тэдний хоорондын маргаан гэж Засгийн газрын гишүүд хэлээд өнгөрч байгаа ч энэ нь тийм ч хөнгөхөн тусах асуудал биш болов уу. Учир нь Засгийн газар “Эрдэнэт" үйлдвэрийн 100 хувийг эзэмшигч. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөн цикл таарч байгаад найдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтын орлогоос төлбөрийг барагдуулах тооцоог ч давхар хийж байгаа болов уу.
“Жаст” групп банк болон бусад салбарт эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоож, дампуурсан ч гэлээ Арбитрын шүүхийн шийдвэрийн өмнө ямарваа хариуцлага хүлээх л ёстой байж таарна. Олон жил Монголын эдийн засаг, улсын төсөвт чухал эх үүсвэр болсоор ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг энэ утгаар нь “саалийн үнээ” гэж нэрийдсээр ирсэн. “Саалийн үнээ” маань өнөөдөр хэдэн тийш булаалддаг, эсвэл хувийн хэрэгцээнд барьцаалагддаг хэцүүхэн хувь тавилантай “хэрүүлийн алим” болж хувирлаа.
Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, ашиг орлого, өгөөжийнх талаар мэдээлэл хүлээж байгаа иргэдэд дараалсан муу мэдээ сонсогдох боллоо. Тус үйлдвэрийн хувь заяа бидэнд хамаатай бил үү, үгүй бил үү. Нөгөө иргэдэд өгөх 10 хувь маань яалаа?!
А.Алиман
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Монголчуудыг 40 жил тэжээсэн Эрдэнэт-д минь бас л донтонгуудын шуналын шүлс үсэрчээ. Яаая даа байз, тэр Жаст-ын Батхүү гээч юмыг байдаг юм бол олоод ДҮҮЖЛЭЭД өгөөч бурхан минь ээ.
Сумьяабазар гэдэг нөхөр Женкөгийн талд, 49% хувийн дээрэмчдийн талд ажиллаад байгаа харагдаад байна!!! Эрдэнэтийн 49 хувиас жаахан юм олж долоох гээд байгаа юм уу??? ХУДАЛ мэдээ гаргаж дэвэргээд. Бүр ор үндэсгүй шүү. Сумьяабазар улс үндэстнийхээ эсрэг ажиллж биагаа тул сайдын ажилд байх ёсгүй хүн биана.
Битгий шаа 90оноос өмнө монголд ямарч ашиг өгдөггүй байсан
Ганц Батхүүг дүүжлэх биш С.Баяр, Сугар, Ганзориг гээд л том том хулгайч луйварчидыг бас л өлгөх хэрэгтэй дээ
Батхүү чинь утсан күүкэл.Жинхэн эзэд нь гэр бүл найз нартайгаа гадаадад бас ҮХ-н цэцэд төрийн хамгаалалтанд .
Bathuugeer zeeliig ni tuluulel dee. Ulsaas tatvar tulugchdiin mungunuus ug zeeliig tuluhiig eserguutsej bna. Tur tumur nuuree haruulah tsag bolson.
49% хувийн ДЭЭРЭМЧИД ХУДАЛ СЕНСАЦ үүсгэжээ!!! Эрдэнэтийн 51 хувьд ямар ч хамаагүй асуудал!!! Барьцаа марьцаа ч гэх шиг үнэн инээдтэй. Жаст компани Стандарт банк 2 хайруцлагаа үүрнэ!!! Эрдэнэт үйлдвэр 51 сая долларт 51% хувиаа өгөх юм уу???? Горьдов оо луйварчид аа!!!! Эрдэнэтийн 51% байх ёсто газраа Эрдэнэт үйлдвэртээ, ард түмнийхөө өмчид байгаа. харин Хүзүүгүй дэээрмчин чиний шунал биелэхгүй!!!! Зүгэээр л зайл.
Монголчуудыг тэжээж байгаа Эрдэнэтээ улсдаа аваа..
засссс ор үндэсгүй ХУДАЛ мэдээ. Шүүх хурлынх нь протокол хүртэл байна. Үхсэнийх нь битүүмлэх!! Эрдэнэт үйлдвэр өргүй, төлөх ёсгүй гээд маргаантай байгаа!!
Сумьяабазар гэдэг нөхөр Женкөгийн талд, 49% хувийн дээрэмчдийн талд ажиллаад байгаа харагдаад байна!!! Эрдэнэтийн 49 хувиас жаахан юм олж долоох гээд байгаа юм уу??? ХУДАЛ мэдээ гаргаж дэвэргээд. Бүр ор үндэсгүй шүү. Сумьяабазар улс үндэстнийхээ эсрэг ажиллж биагаа тул сайдын ажилд байх ёсгүй хүн биана.
51 huvia aldah gej baij bas 49 huvi ruu dairsan heveer
He said Тэр залуу хэлсэн We haven't had that spirit here since 1969 Бидэнд байгаагүй тэр сүнс энд 1969 оноос хойш And still those voices are calling from far away Мөн одоог хүртэл эдгээр дуу хоолойнууд холоос хаа нэгтээгээс дуудаж байна Wake you up in the middle of the night Чи шөнө сэрэхэд шөнө дунд Just to hear them say Тэдний хэлэхийг яг соносно Welcome to the Hotel California Калифорниан зочид буудалд тавтай морил Such a lovely Place Ийм хайрламаар газар Such a lovely Place (background) Ийм хайрламаар газар (арын хэсэг) Such a lovely face Ийм хайрламаар царай They're livin' it up at the Hotel California Тэд нар амьдарч байна, энэ дээр Калифорниан зочид буудал дотор What a nice surprise Ямар сайхан гэнэтийн бэлэг вэ What a nice surprise (background) Ямар сайхан гэнэтийн бэлэг вэ (арын хэсэг) Bring your alibies Өөрийнхөө зөвтгөх шалтгаануудыг авч ир Mirrors on the ceiling Таазан дээр байгаа тольнууд Pink champagne on ice Ягаан шампанск мөсөн дээр And she said Мөн тэр бүсгүй хэлсэн We are all just prisoners here Бид нар бүгд энд яг шоронгийн хоригдолууд шиг Of our own device Бидний өөрсдийн төхөөрөмжөөс And in the master's chambers Мөн багшын тасалгаанууд They gathered for the feast Тэд зоогоо цуглуулсан They stab it with their steely knives Тэд энийг хутгалсан, тэдний ган хутгануудаар But they just can't kill the beast Гэвч тэд яг адгуусыг алж чадаагүй Last thing I remember Сүүлчийн зүйлийг би эргэн санаж байна I was running for the door Би хаалгаруу гүйж байсан I had to find the passage back to the place I was before Би миний өмнө нь байсан газарлуу буцах аялалыг олох хэрэгтэй болсон Relax said the nightman Амар гэж шөнийн хүн хэлсэн We are programed to receive Бид нар хүлээн авахаар програмчлагдсан You can check out any time you like Чи шалгаж чадна, чиний дуртай аль ч үед But you can never leave Гэвч чи хэзээ ч орхихгүй байж чадна
Hotel California - Eagles Калифорнийн зочид буудал - Бүргэд On a dark desert highway Харанхуйд цөлд хурдны зам Cool wind in my hair Сэрүүн салхи миний үсэнд Warm smell of colitas Бүлээн колитас үнэртэж байна Rising up through the air Агаараар дээш тархаж байна Up ahead in the distance Алс холд урагшаа дээр I saw a shimmering light Би харсан гялалсан гэрлийг My head grew heavy, and my sight grew dim Миний толгой хүнд болох ихэссэн, мөн нүдний харц бүдгэрэх ихэссэн I had to stop for the night Би зогссон шөнийн төлөө There she stood in the doorway Тэнд тэр бүсгүй замын хаалган дээр зогсож байсан I heard the mission bell Би хонхны үүргийг соноссон And I was thinking to myself Мөн би өөрийнхөө тухай бодож байсан This could be Heaven or this could be Hell Энэ Диваажин байж чадахсан болов уу эсвэл энэ там байж чадахсан болов уу Then she lit up a candle Тэгээд тэр бүсгүй лаагаар чимсэн And she showed me the way Мөн тэр бүсгүй надад замыг үзүүлсэн There were voices down the corridor Тэнд коридороор дуу хоолой доогуур байсан I thought I heard them say Би бодсон, би соноссон тэдний хэлэхийг Welcome to the Hotel California Калифорниан зочид буудалд тавтай морил Such a lovely place Ийм хайрламаар газар Such a lovely place (background) Ийм хайрламаар газар ( арын хэсэг) Such a lovely face Ийм хайрламаар газар Plenty of room at the Hotel Califoria Калифорниан зочид буудалд олон өрөөн дотор Any time of year Жилийн аль ч үед Any time of year (background) Жилийн аль ч үед (арын хэсэг) You can find it here Чи энийг энд олж чадна You can find it here Чи энийг энд олж чадна Her mind is Tiffany twisted Тэр бүсгүйн дурсамж бол Тиффани эргүүлсэн She's got the Mercedes bends Тэр бүсгүйд Мерседес эргэж байгаа She's got a lot of pretty, pretty boys Тэр бүсгүйд маш их хөөрхөн, хөөрхөн хөвгүүд байгаа That she calls friends Тэр нь тэр бүсгүй найзуудыгаа дуудсан How they dance in the courtyard Малын хашаанд тэд хэрхэн бүжиглэсэн Sweet summer sweat Цэнгэлтэй зун цэнгэлтэй Some dance to remember Хэсэг бүжиглэсэн эргэн сана Some dance to forget Хэсэг бүжиглэсэн март So I called up the Captain Тэгээд би ахмадыг дуудсан Please bring me my wine Надад миний виног авч ирж өгнө үү
49% хувийн ДЭЭРЭМЧИД ХУДАЛ СЕНСАЦ үүсгэжээ!!! Эрдэнэтийн 51 хувьд ямар ч хамаагүй асуудал!!! Барьцаа марьцаа ч гэх шиг үнэн инээдтэй. Жаст компани Стандарт банк 2 хайруцлагаа үүрнэ!!! Эрдэнэт үйлдвэр 51 сая долларт 51% хувиаа өгөх юм уу???? Горьдов оо луйварчид аа!!!! Эрдэнэтийн 51% байх ёсто газраа Эрдэнэт үйлдвэртээ, ард түмнийхөө өмчид байгаа. харин Хүзүүгүй дэээрмчин чиний шунал биелэхгүй!!!! Зүгэээр л зайл.
Ganzorig hulgaichiig barij abaad shorond hiij bgad sain baitsaa bas huutei ni
saaliin vneegee aldaad ard tvmen gashuudaj baihad . su batbold tergvvten harincj bayrlan bahdan bvlegleldee gishvvd elsvvlsen shigee . tvmniig tuurugdvvlen baysaj baindaa
Одоо саалийн ганц үнээгээ алж идэх нь дутаж дээ. Модоо барихын цондон байхдаа
эрдэнт элбэгдорж, хурц , ан ын хулгай луувирчдын мэдэдийг асуудал биш ,энэ тал дээд нямдоржийг дэмжиж байна ямар жудаггүй хулгайчууд нийтийн өмчийг лувар хийж авах гэж зүтгэж байгааг харж байна уу.
Хадагламж банк дампуурсан асуудлаас улбаатай юм бол одоогийн еронхий сайд ч холбогдох юм байна доо
Nyamdorj XAAHA BAIHAA odoo? Medeh XYH baina uu?
Ter huuramch garyn useg geed baigaa utagui zuilee yarihaa bolimoor um!!! Heniig huurah geed baigaa um bol! Iim tom duntei gereeg tegeed gants garyn usgeer shiidchihdeg um baihdaa hehe. Tamga temdeg, huuliin bagyn hyanalt, noteriat geed olon shalguur dawaag dawj baij hiigdeg bus uu? Minii garyn useg bish ch geh shig! Mergejliin humuus n mun baina geed notolson um baina shuu dee! Ilt todorhoi asuudal um bish uu aanh
хөөрхий нямдорж хоёр хаус шаагаад илүү юм олж долоохгүй гадаадын болон дотоодын луйварчдад эрдэнэтийг тавиад туучихсанд их л харамсаж байгаа бололтой гутрангуй харагдана билээ. хүзүүгүй шуналтан муу нямдоржийг ёстой хулихдав бололтой. эрдэнэт монголчуудад хүртээлгүй болсон. монголчууд ядуурал, үхэл хоёр л үлдсэнтэйгээ эвлэр эсвэл бос. босч үхэхүү? дарлуулж үхэхүү?
А.алиман дон оо, хэрүүлийн алим гэх үг монгол хэлэнд байдаггүй юм.