Загасчин усандаа, модчин ууландаа гэх үг бий. Үүнтэй адилхан хуульч нь шүүхийн хаалга татаж, тагнуулч нь эрэн сурвалжлагдах үе иржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийгөө хуульч мэргэжилтэй гэдгээ байнга шахам тодорхойлж, “Би шударга үнэний төлөө ажилладаг” хэмээн чээжээ дэлддэг.
Гэтэл мань эр эхлээд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилогдох сургаар л “болохгүй, бүтэхгүй нөхөр” хэмээн зүтгэсээр, УИХ-ын хэсэг гишүүнтэй хамтран "Нээлттэй сонсгол”-ыг хүртэл зохион байгуулсан удаатай. Мэдээж эдгээрийг өөрөө бол иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хэмээн тайлбарлаж байсан ч түүний хэлсэн үг, хийж .буй үйлдэлд нь “эгдүүцсэн" Б.Хурц мань хуульчийг шүүхэд өгсөн билээ.
Харин Б.Хурцын нэхэмжлэл бүхий гомдлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 13-ha хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцыг гүтгэсэн, нэр алдрыг нь гутаасан гэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэлийн бага хурал зарлаж, нийгмийн сүлжээний цахим хуудсаар гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой боллоо.
Хачирхалтай нь, эрхэм гишүүн энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай Шүүх мэдэхгүй гэнэ. Энэ талаар Цагаан сарын дараа хариулт өгнө өө. Уучлал гуйх тухай ойлголт байхгүй. Миний байр суурь хэвээрээ” хэмээн хариу мэдэгджээ.
Гэтэл “дарин дээр давс” гэгчээр мань гишүүнийг шүүхэд өгч буйгаа илэрхийлж Ерөнхий сайд асан С.Баяр ил захидлаар дамжуулан түүнийгээ уламжиллаа. Тэрбээр захидалдаа “...Ж.Батзандан гишүүн ээ, сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно.
Харин өөрөө тодрон асаж харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна. УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ...
...Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж.барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харлуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү.энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу...
...Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү... гэсэн байна.
Ерөнхий сайд асны ил захидалд Ж.Батзандан гишүүн мөн л цахим хуудсаараа дамжуулан “Баяр гуайн захидлыг бүрэн эхээр нь уншлaa. Шүүхдээ өгөөд ариун нэр төрөө цэвэрлэж ав даа. Ах минь. Би очно оо. Дуудсан газарт чинь” хэмээн тайлбар хийжээ.
Ийн хуульч гишүүний дуулиан тасраагүй шахам байхад түүнийг анх шүүхэд дуудсан нэхэмжлэгч Б.Хурц ор сураггүй “алга болсон” бололтой. Уг нь, Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг УИХ-аас дэмжчихээд байгаа юм. “ЮМ" гэсний учир нь тэр хүн одоо байхгүй. Алга болчихсон гэж байгаа. Энэ талаар Монголын шүүх засаглалаас тэгж дүгнээд, эцэст нь нэхэмжлэгчийн шаардлагаар эрэн сурвалжлахаар болоод байна. Гэхдээ Элчин сайдаар томилогдох гэж буй хүн олдохгүй байна гэдэг тун хачирхалтайн дээр Б.Хурцыг хэр “том” хүн бэ гэдгийг ч давхар харуулсан явдал боллоо.
Учир нь, УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч хачирхалтай үндэслэлүүдээр гурван удаа нэхэмжлэлийг нь буцаажээ. Мэдээж Л.Болд гишүүний хувьд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр Б.Хурц өөрийг нь гүтгэсэн гэж үзсэнтэй холбоотой.
Гэтэл шүүхээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэхэмжлэлийг эхний удаа “хаягийг тодорхой бичиж өг”, дараагийн удаа “иргэний нэр хүндэд биш УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан учир УИХ-ын гишүүний хувиар өргөдлөө гарга”, эцэст нь “хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул оршин суугаа газрын хаягаар өргөдлөө гарга’’ гэсэн үндэслэлээр гомдлыг нь буцаажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд дараагийн нэхэмжлэлээ Б.Хурцын амьдардаг гэх АСЕМ Вилла хотхоны хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргатал “хаяг дээрээ оршин суудаг нь тогтоогдоогүй” хэмээн нэхэмжлэлийг мөн л буцаасан байх юм.
Үүнээс гадна нэгэн цагт Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоо Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалыг хашиж байгаа Н.Алтанхуяг ч ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр хүндэд халдсан гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ, Гэтэл мөн л оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэдэг хариуг шүүхээс сонссон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нарын өмгөөлөгчид тавьсан хүсэлтийг тавьж Б.Хурцыг эрэн сурвалжлуулж эхэлжээ.
Энэ бүхнээс үзэхэд “загасчин усандаа, модчин ууландаа” гэдэгчлэн өнөө цагт эсрэгээрээ үйлчилж хуульч гэж чээжээ дэлддэг эрхэм нь шүүхийн шийдвэрийг үл ойшоож, тагнуулч нь эрэн сурвалжлагдах хэмжээнд хүртлээ нуугдаж тоглодог үе ирсэн үү гэлтэй дүр зураг харагдаж эхэллээ.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
сайн байцгаана уу? ҮОршин Суух Хаягийн тухайд холбогдох хууль тогтоомждоо юу гэсэн байдаг юм болдоо. Тухайлбал, нүүдэл суудлаас үүдээдоршин суух хаяг өөрчлөгдөхөд шинээр бий буй болж шинэчлэгдэж байгаа оршин суултын хаягаа холбогдох газруудад хэдий хирийн хугацаанд очиж бүртгүүлэх. Мөн шинэчлэгдсэн оршин суух хаягаа хууль тогтоомжоор заасан хугацаанд бүртгүүлэгүйгээс бусад байгуулагуудад, жишээлбэл, хуулийн байгууллага, цагдаа, шүүхийн байгууллага гэхчлэн газруудын ажилд хүндрэл учруулваас хүндрэл учруулсан уг этгээд ямар шийтгэлийг болоод шийтгэлийн хэлбэрийг хэрхэн авдаг гэхчлэн зүйл бүхийтэй хууль тогтоомж байдаг юм болвуу манай Монголд.
Оршин Суух Хаягийн, бүртгүүлээгүйгээс
Тагнуул, хууль, шүүхийг бүгдийг МАНАН гартаа оруулсан нь харагдаж байна. Үүнд цэвэрлэгээ хийхгүй бол МАНАН арилахгүй, монголын ард иргэд шороо үмхээд хоцорно. МАНАН үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой. Хууль шүүхийг цэвэрлэхгүй бол 1000 Батзандан хэлээд тэмцээд нэмэргүй. Хурц хууль шүүхийнхний тагнуулын мэдээллээр барьцаалж томорч байгаа юм.
Энэ төгөлдөр гэдэг хүн Монголд шүүх байдаг гэж андуураад байгаа юм уу даа.
ККК.Оросын аюулгүй байдлын нэг жилийн курсээс өөр ямар ч боловсролгүй Хурц Монголд л тагнуул байж болно.Батзандан бол харин Унгарт Улс төр,Эрх зүйч мэрэгжил эзэмшсэн.Ялгаа байнаа байна.
Курс төгссөн Күрц тагнуулч юм бол жолоо төгссөн мань мэт нь сансрын нисгэгчид юм байна л даа.
Ер нь бол тийм!
Yumand hemjee hyazgaar gej bdag yum. Uuriiguu UIH-iin gishuun bolson geed haan bolson met avirlan tseejee deldeed bsan Batzandan mini gishuunii erh ch huulind zahiragddag yum shuu. Ard tumnii elch geed bgaa zarim gishuud 100000 bish yumaa gehed 20000 hunii sanal avch chadsan yumuu. Er ni 3 saya hunii heden huviin sanaliig avch songogdson yum be?
Техникум төгссөн гар ганц жилийн курс төгсөөд Тагнуулын дарга болчихоороо Монголыг айлгадаггүй юм гэж Гурцдаа эхлээд гуцчих.
tehnikum bish barilgiin tms tugssun gesen
Ene Hurz pizda, aluurchin tsarailchaad bas motor saitai baina, ain? Er ni ter Zorigiig alsan hunii am zuragtai ih l adilhan baigamdaa. ....
Эрдэнэтийн асуудал, жастын Батхууг шийтгэсэн болоод орхисон Мянганбаяр болон ихэнхи улс тор нам дамнасан булэглэл лиценз хэлбэрээр улсаа газар нутгаа хэрхэн хувааж авсаныг хэвлэл мэдээлэл дээр баримттай гаргаж тависан аас хархад монголын шуух тэр чинээрээ авилгалд идэгдсэнийн харуулж байна
Батзандан арай шударга нь юмуу даа
Хурц минээ! Хүн гүтгээнүй юм бол гарч ирээд наад нэхэмжлэхүүдээ авчихаач. Бодвол сонин сэтгүүлуншдаг л байлгүй
Хурц чинь АСЕМ БИЛЛАД л амьдарч бгаштэ.ЭЛБЭГДОРЖИЙН НАЙЗ юм чинь мэдэж бга блгүй
yhsen baas bayar hurts 2-iin ner hynd gej u ve.... huuli hyanalttai ulsad bol shorond baih 2 hulgaich.... laliin ertontsod bol tsaazaar avahuulsan baih 2 luivarchin.... 2-laa hyzyygyi tarvagan tahliin bogs doloogch... bayar hulgaich bol hyzyygyi tarvagatai niilj zorigiig alsan aluurchin... hurts bol olon ulsiin hemjeen deh hynii naimaanii gemt heregten... hyzyygyi aluurchnii zorigiin allagiig nuuj tarvagan tehliin bogsiig sain dolooson uchir gadaad ulsad suuh shagnal hyrtsen iim l 2 aluurchin
Тарвагадорж Германаас олж ирсэн. Одоо байгаа газраас нь ухаад ч болов олж ирэх байлгуй.
Хэхэ одоо байгаа хаяг нь Солонгост элчингийн байршдээ. Энд ухнатаад байгаа шуух гээч нь еерийнх нь байгуулага болсошд. Ухэр Монголчуудыг сайхан дээрэлхэж доромжилж байнадоо
МАНАН бүлэглэл тэр чигээрээ задарч устах хэрэгтэй. Ганц Хурц биш. Батзандан түүхэнд үлдэнэ
Энэ я яахав.Тэр зууны манлай авлигалчин,луйварчин,хулгайч Н.Энхбаярыг хорих хэрэгтэй шүү.Энэ хүн бол Монголыг ,Монголын төрийг авлигалын далайд живүүлсэн хүн шүү.Бүү март..
hudaldagdsan.shuugch.nar.ichij.amidar.shudarga.bus.niigmiig.uurchluhiin.tuluu.temtsey
hurts.bol.yamar.ch.bolovsrolgui.gudamny.tanhai.etgeed
Huzvaa muu lalar hulgaich aluurchid Ali amaaraa huzaj chadaj baina aa m enhbold hujaa bish bolj s bayar hulgaich buur gazar nutagaa zarj olon Haus avahgui hurz ul zavharuulsan hulgai luivar hiigeegui yum Gene mongolchuud teneg bish bogood Mongold oligarhi. Aluurchin deglem togtoomjiig haruulj baina boszgoo Mongolchuudaa iim aluurchdaas ami nasaa avargiig tuld bugdiig Ni hums temterzgee
Zagdaa shuuh prokuror hulgaich nariin gдrt orchihsoon shudarga unen ARD tumniig nuhchin darj ehellee humuusee boslogo hodolgoon hiij ARD tumen ulsaa avarzgaaya
Elbegdorj buuni nohoigoo haash ni nuugaa yum bol hoorhii shar nohoi alga bolj
Mongoliin snuuh zasaglal shinechlegdsen ,mashh olon hereg shiudverlesen gedeg bolovch ubendee yalzarsan hereg shiidverledeg gedegt bid lav itgedeggyi
Hurts Bayar hoyor hun shuuhed ugdeg iluu zan,Hurtsiig solongos ruu yavuulahgui baihad yu bolj yavlaa, Bayar bas yaav ,yavuulahgui baihad zursuur baigaad yavsan ,Londond ochood mongolchuuddaa huugdeed ,delhiigeer neg onigoo boloo biz dee, ta hoyor bol duugaa l zail,,,