Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Г.Номуундарь гэх охин цахим хуудсаараа дамжуулан өөрийгөө баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн гэх мэдээллийг цацсан.
Дээрх мэдээлэл олон нийтэд хүрсний дараахан охины аав Уул, уурхайн сайд асан Д.Ганхуяг хууль, хяналтынханд гомдол гаргасан байдаг. Тэгвэл эл хэрэг ямар шатандаа явааг Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясмангаас тодруулсан юм. Тэрбээр "Иргэн Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тавдугаар байрны ... тоотод 2015 оны зургаадугаар сарын 16-17-нд шилжих шөнө миний охин Н нь Э, Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасан. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан" гэв
Түүнчлэн "Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон. Дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14-ийг нь олж тогтоон, гэрчийн мэдүүлэг авсан.
Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байдаг. Дээрх хүүхдийн 5-аас нь мэдүүлэг аваагүй.Тэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан “Манай үеэл охин Н, болон найз А нар нь бас хүчиндүүлсэн” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн" гэх мэдээллийг өглөө.
Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрбээр мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон талаар эх сурвалж ярьж байна. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байгаа аж. Харин эл хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Э, Т нарын талаар “Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг, эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа.
Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа" хэмээн Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман ярилаа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Хугацаа өнгөрсөн хүчин батлахад төвөгтэй ч батлавал баталж болно.Гадаадад байгаануудыг нь гэлтгүй энд орооцолдсон бүх хүмүүс мэдээж цагдаагийн бүртгэлд орно.Монгол жижиг.
Дээдчүүд гэж ярьдаг хүмүүсүүдийн тойрог ийм юм зөндөө.Нөхөр нь залуу нууц амрагтай,авгай нар нь усан толгой тэгээд бас брэнд гэж солиорон хүүхдүүд нь хар тамхи
сайн байцгаана уу? Ямартаа ч ХАНГАРАГ ДЭЛДСЭН Л ОХИН.
Хүн гүтгээд үү
202.9.41.130 Чи Баттөр үү,Анархүү юу Бэлгүүтэй юу?
Сайн, сайн байна уу та. Ямартаа ч сэтгэцийн асуудалтай охин. Одонцор болохын хүслэн болсон. Одоо харин нөгөө хүүхдүүд /гүтгүүлж нэр төрөө гутаалгасан/ шүүхэд өргөөдлөө өгч нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй.
Гэмт хэрэгтэнүүд гадаадад сурахаар явсан гэж байна Хулгайчууд гадаадад зугтчихаад хохирогчийг дахин давхар хохироод гүтгэж байна УИХ ын гишүүн Бандааш Гантулга яг ингэж хохирогчийг олны өмнө гүтгэж байсан Өчигдөр үнэнд гүйцэгдэж Бандаашийг ялагдагчаар татсан шүү хулгайчуудаа мэдээ унш Хулгайчууд зугтах газар байхгүй
Охины хуслээр болоо хуулийнхаан Угаасаа нийтэд дэлгэх зорилгогуй найзуудынхаа фейсбукт бичсэнийг нь хэн нэгэн тодорхой зорилгоор хулгайлж тавьсан юм биш уу
Гэмт хэрэгтэнүүд гадаадад сурахаар явсан гэж байна Хулгайчууд гадаадад зугтчихаад хохирогчийг дахин давхар хохироод гүтгэж байна УИХ ын гишүүн Бандааш Гантулга яг ингэж хохирогчийг олны өмнө гүтгэж байсан Өчигдөр үнэнд гүйцэгдэж Бандаашийг ялагдагчаар татсан шүү хулгайчуудаа мэдээ унш Хулгайчууд зугтах газар байхгүй
Худлаа бол юу гэж л нийтэд дэлгэхэв дээ? Дарамт шахалтанд хэцүү байгаа байх, хэн л би хүчиндсэн гэж хэлэв гэж. Гэвч цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдэх өдөр ирнээ. Шударга юм бүхэн хог болсон өнөө үеийг дуусгаж, үүр цайтал тэсэхсэн.
Харанхуй үеийг Монголд та бид өөрсдөө дуусгана.Тэмцэх хэрэгтэй.Энэ охиныг ард түмнээрээ хамгаалбал,албан тушаал эрх мэдлээрээ бүгдийг болно гэж андуурсан Баттөр Анархүү Бэлгүүтэй нарын гэмтнүүдийг шудрагаар шийтгүүлж чадвал нийгэм Монголд эрүүлжихэд нэг том алхам болно.Олны хүч оломгүй далай.
Boloh ni bolsoon tegehdee adgiin zarga 10 honog bolohoor odoo ongorson gol ni ooroo buruutai ter dor ni tsagdaa medegdeh baisan yum
emegreichuudiin uzleg hiiyee. huuhniig shalgaa
Балайзандангаар шалгуулвал яг тогтоогоод УИХ-ын нэр бариад балайраад өгнө дөө.
setgel sanaanii hyamral bailgui yahav de ta nariin duu ohin nar iim baidald orson geed bodood uz
Atsnii bayachuud baihav dee hulgaich nariin huuhduud