Цагдаагийн алба хаагч авлигын хэрэгт холбогдсон асуудлыг илрүүлэн түүнийг албанаас нь халах арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хяналт,шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн байдалтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэн, иргэнд тухай бүр хариу өгч, дотоод хяналт шалгалт, албаны сургалтын үйл ажиллагааг цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлыг сайжруулахад чиглүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн онд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гарган, сахилгын шийтгэл оногдуулсан алба хаагчдад 10 удаагийн “ёс зүйн төлбөртэй сургалт” зохион байгуулж, 359 алба хаагчийг сургалт, сэтгэл зүйн шинжилгээнд хамруулан, зөвлөмж өгсөн нь чамлалтгүй хэмжээний эерэг үр дүнг үзүүлж байгаа.
Бид цагдаагийн байгууллага, алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, ялангуяа үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж буй бусад нэгж, байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндийг хамгаалах, цагдаагийн байгууллага, иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор иргэдийн дэмжлэг, туслалцаанд түшиглэн ажиллахын зэрэгцээ дотоодын хяналт, шалгалтыг сайжруулахад анхаарсан. Ингэснээр нийт зөрчлийн 77.3 хувийг дотоодын хяналтаар илрүүлсэн.
-Тэгэхээр бусдыг нь иргэний гомдол, мэдээллээр илрүүлсэн гэсэн үг үү. Өнгөрсөн онд алба хаагчдын холбогдсон зөрчил, дутагдал буурсан уу?
-Үлдсэн хувийг буюу 22.7 хувийг иргэд, байгууллагын гомдол, мэдээллээр шалгаж, шийдвэрлэсэн. Энэ дашрамд хэлэхэд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг зохих түвшинд хүргэхэд өөрсдийн анхаарлыг хандуулж, иргэний үүргээ биелүүлэн бидэнтэй хамтран ажилласан иргэддээ талархаж байна.
Зарим тоо баримтаас дурдвал, өнгөрсөн онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас 1,268 зөрчилд 1,277 алба хаагч холбогдсон нь өмнөх оноос сахилгын зөрчил 19, түүнд холбогдсон алба хаагчдын тоо 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч авлигын хэрэгт холбогдсон асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?
-Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан боловч зөрчил гаргагчаас хахууль авч явуулсан.
Мөн хэлтсийн цагдаа-зохицуулагч “М” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлсэн боловч зөрчлийг нуун дарагдуулж, зөрчил гаргагчаас мөнгө авч завшсан зэргээр цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлийг дотоод хяналтаар илрүүлэн шалгаж, тэдгээр алба хаагчийг цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн.
-Цагдаагийн алба хаагчдыг авлигад өртөх эрсдэлтэй гэж ярьдаг. Ер нь алба хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Цагдаагийн алба хаагчдыг авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагдаагийн байгууллагын авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөө”-г гарган хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд хуульд заасны дагуу алба хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд гаргуулан Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн, хяналт тавьж байна.
Ер нь бол алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах, дотоодын хяналтыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар салбар төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр сахилга, ёсзүйн зөрчил, түүнд холбогдсон алба хаагчдын тоог бууруулах, гарч буй зарим ноцтой зөрчил, дутагдлыг арилгуулж, засаж залруулахыг хичээж байна.
-Цаашид сахилга, ёс зүй, зан харьцааны хувьд ноцтой зөрчил, дутагдал гаргасан алба хаагчидтай холбоотой асуудалд хэрхэн анхаарах вэ?
-Цагдаагийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиогдох албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг оновчтой болгох, дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарч байна. Таны асуусанчлан ноцтой зөрчил гаргасан алба хаагчдад оногдуулах сахилгын шийтгэлийг чангатгах чиглэлийг баримтална.
Иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага, алба хаагчдын хууль бус үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын 126, Нийслэлийн цагдаагийн газрын ёс журмын хэсгийн 70191212 дугаарын утсаар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон харьяа алба, нэгжүүдэд хандан өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ гаргаж хамтран ажиллах нь цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой учраас бидэнд хандахыг хүсэж байна.
Б.Басхүү
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Khamgiin ikh kheel khakhuul avdag khymyys bol avtiin tsagdaa nar yalanguya Zamiin yydiin. Selengiin avtiin baitsaagchid byr meregshiliin baychigchid byr udam lugshal damjisan arkhag khakhuulchidiig mash nariin shalgakh kherei butsar yavdaliig zogsooj ogooch .
tsagdaag hyandag baiguulgiin talaar ard irdeged medeele ugsun ih zuv niitlel baina. Bayarlalaa.
Бигиг баримт хурааж авчаад . Тэр даргатай уулз, тэнд орчоод ав гэсэн үгнүүд. Ясыг ч зурндаа ..(ажилтай үед )
Bagahangain zamiin tsagdaa nariiig soliochee bichig barimt uzdeggui 20-30 Мyangan tugrug uguul shuud ywj bgaa shtee offitser tsagdaa yag adilhan bugd hichneen jil bolj b
цагдаагийн ажилтан нарын ёс зүйн харилцаа сайн байх нэг хэрэг. Нөгөө талаасаа согтуу, ёс бус харьцаж байгаа этгээдийг ташуурдаад авах хэмжээний арга хэрэгслийг эзэмшсэн байхыг ард иргэд хүсээд байгаа шүү. Зарим тохиолдолд танхай этгээд бусдруу халдаад байхад таслан зогсоох үүрэгтэй цагдаа юу ч хийхгүй мануухай мэт зогсоод байдаг. Тийм учраас төрийн хуулийг сахиулахын тулд ямар эрх, үүрэгтэй юм түүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна энгийн иргэнд дээрэлхүү, эрхтэн дархтанд бөхөлзүүр цагдаа олширч байгаа нь харамсалтай.
цагдаагийн ажилтан нарын ёс зүйн харилцаа сайн байх нэг хэрэг. Нөгөө талаасаа согтуу, ёс бус харьцаж байгаа этгээдийг ташуурдаад авах хэмжээний арга хэрэгслийг эзэмшсэн байхыг ард иргэд хүсээд байгаа шүү. Зарим тохиолдолд танхай этгээд бусдруу халдаад байхад таслан зогсоох үүрэгтэй цагдаа юу ч хийхгүй мануухай мэт зогсоод байдаг. Тийм учраас төрийн хуулийг сахиулахын тулд ямар эрх, үүрэгтэй юм түүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна энгийн иргэнд дээрэлхүү, эрхтэн дархтанд бөхөлзүүр цагдаа олширч байгаа нь харамсалтай.
Banzal zavhai yavdaltai novshiin gar daa ene Davaashuren
Авилга авдаггүй замын цагдаа байдаг юм уу? Бүгд авдаг шүү дээ. Согтуу баригдсан нөхдүүд 500-800,000 төгрөг өгөөд авсан гээд л сайрхаад ярьцгаадаг юм билээ.
Авилга авдаггүй замын цагдаа байдаг юм уу? Бүгд авдаг шүү дээ. Согтуу баригдсан нөхдүүд 500-800,000 төгрөг өгөөд авсан гээд л сайрхаад ярьцгаадаг юм билээ.
mongoliin tsagdaad iim baiguullaga baigaad es tudii uil ajillagaa yavuuldag gomdol gargakhaar tsagdaagaa umguuluud khun zagnaj ailgaj surduuldeg kheden nukhduud baidag yum bainalee Zamiin tsagdaagiin es bus uildliin talaar medeeleed uuruu amaa algaduulaad garsan er ni mongoliin tsagdaa ard tumendee bish alban tushaaltan mungund zakhialgaar uilchildeg bolood udaj baigaa shuudee
Энэ хэдэн цагдаа нар аймшигтай утаа ,тоос хүйтэн ,халуун , хүнд хортой нөхцөлд ажилдаг нь тодорхой юм чинь цалиг нь 3,000,0 - 5,000,0 сая болгоод дээрээс нь интервалтай болгоод өгвөл авлига авах уу . Гэхдээ бид өөрөсдөө зөрчил гаргаад түүнээсээ зайлах гэж л авилага өгөх гэж оролддог нь хэнд ч нууц биш . Цалинг нь нэмэх талаар надтай санал нэгдэр нь шеир хийцгээгээрээ . Би тэтгэврийн хүн цагдаатай ямар холбоогүй . Жирийн багш байсан юм.
Амташсан хэрээ 13 дахьдаг гэсэн улгэрийн дагуу цалингнь яажч нэмээд зайлшгуй баригдах контроль байхгуй бол амташсан юмнаасаа салахгуйээ!
Орчин уеийн техникийн хэрэгслэлээр Энэ замын цагдаа мэтийн жижиг товшинд авилгын асуудлыг дорнь 200 хувийн баталгаатай шийдэж болно.Ердоол хуулиар одрийн 8 цагийн ажлын бух 2-4 видео камер эргэн тойронднь зуугээд оорийн дураар асаавал шууд авилага авсанд тооцон ажилаа нь халдаг хатуу дурэмтэй болгох хэрэгтэй!Ийм 3-4хон камер нь унэхээр жинхэнээр авилгатай тэмцэе гэж байгаа бол бусад торлийн тэмцэлуудээс хамаагуй хямдхан Туунээс бус монголын хууль 3 хоног гэдэг онигоогоор явдаг хэзээч авилгатай жинхэнээр тэмцэхгуй элдэв олон шалтгаанаар хаацайлаад оогшуулсээр байх болно.
ажлын 8 цагийн турш камера асааж унтраах эрхгуй байна гэсэн уг!Европын зарим орнуудад Энэ арга идэвхтэй ашиглагддог!