Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын “Ростех” компани эзэмшиж байх үед нэг явдал болжээ. Тэр нь “Жаст" компани “Стандарт” банкнаас зээл авахдаа тус үйлдвэрээс баталгаа гаргуулсан явдал. “Стандарт” банк дээрх зээлийн үлдэгдлээ авч чадахгүй болсон учраас олон улсын Арбитрын шүүхэд хандсан бөгөөд уг маргаанд “Эрдэнэт” үйлдвэр ялагдсаныг бүгд мэдэж байгаа.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагуудын өмнөөс “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг, тамга тэмдэг үйлдсэн гэж аль 2013 онд мэдэгдсэн. Монголын хуулийн байгууллага ч үүнийг тогтоосон гэж олон нийт ойлгоод өнгөрсөн юм.
Гэтэл Арбитрын шүүх тамга тэмдэг, гарын үсэг хуурамч биш гэж тогтоосон, улмаар "Эрдэнэт” үйлдвэр зээлийн өмнөөс ч хариуцлага хүлээх ёстой хэмээн шийдвэрлэснээр дахиад бөөн асуудал үүсээд буй юм. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэгддэг Ш.Батхүүг хуулийнхан саатуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн долоо хоногт хорих байрнаас ил захидал бичжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар УИХ-ын чуулганы танхимд нэлээн дэлгэрэнгүй зүйлс хэлжээ.
Ш.Батхүүгийн урт захидлаас тоймтой нэг зүйл ойлгогдож байгаа нь “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэрийн хоорондын гэрээний дунд талын хуудсуудыг мань хүн хуурамч хувилбараар сольсон юм байна. Арбитрын шүүх дээр энэ хуурамч гэрээг үндэслэн маргааныг хэлэлцсэн юм байна. Хэрэв жинхэнэ гэрээг манай талаас өгсөн байсан бол шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэр буруудахгүй байх байж. Гэвч гэрээний эх хувилбарыг манай талаас өгөхгүй, “нуусан” нь хэн нэгний санаатай явуулга байжээ. Захианаас мэдэж болох, олон нийтэд хамаатай байж болох нэн шинэ мэдээлэл нь энэ.
Үүнийг хэлэхийн тулд тэрбээр өөрийн гэм буруутай үйлдлийнхээ талаар буюу гэрээний хуудсуудыг хуурамчаар сольсон процессоо нэгд нэгэнгүй өгүүлсэн нь анхаарал татна. Нэг үгээр бол өөрийнх нь л мэдэх тэр бүх “залилангийн” процесс олон нийтэд ямар хамаатай юм бэ гэж гайхмаар байгаа юм. Түүний эл үйлдэл, шалгагдаж байгаа асуудалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийг нэлээн хэдэн сарын өмнөөс, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг саяхнаас хорьж шалгаж эхэлсэн.
Олон нийтэд хамаатай, хамаагүй гэх ямарваа цензургүйгээр хэтэрхий илэн далангүй бичигдсэн Ш.Батхүүгийн захидлыг “хамт шалгагдаж, тусдаа хоригдож байгаа” хүмүүстээ мэдээлэл дамжуулж, мэдүүлгээ нэгтгэх зорилготой гэж зарим хэвлэлд бичжээ. “Энэ асуудлаар би ингэж мэдүүлсэн шүү’’ гэсэн дохио зангаа ч байж магадгүй бололтой. Уг хардлагыг дэврээхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын чуулганы хуралдаан дээр хэлсэн тайлбар ч нөлөөлж байж мэднэ.
Олон сарын турш сэтгүүлчдийн асуултад энэ асуудлаар тодорхой хариулт хэлээгүй тэрбээр “Жаст’’-ын Ш.Батхүүгийн хуурамчаар үйлдсэн гэрээ нь 42 хуудас аж. “Эрдэнэт”-ийн үндсэн гэрээ нь 28 хуудас байсан. Гэвч Ш.Батхүү үндсэн гэрээний эхний болоод сүүлийн хуудас дунд хуурамч гэрээгээ хавсаргасан” гэсэн өгүүлбэрийг тайлбартаа багтаасан байна.
Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банканд зээлийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсний бурууг ганц “Жаст”-ын Ш.Батхүү үүрэх биш “жинхэнэ” гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй, магадгүй бүр “нуун дарагдуулсан” ч байж болох өөр нэг тал хамтдаа үүрэлцэх ёстой мэт. Асуудал нэгээр дуусахгүй, ар араасаа өөр "шинэ” асуудал дагуулах шинжтэй болчихлоо. Асуудлын тоо ёстой л геометрийн прогресоор өсөж байна даа.
А.Алиман
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Хуурамч гэрээ хийгээд Монгол улсыг тэр чигт нь Хятадад худалдчихаж болохоор юм байна.
Монголчууд бидний төр хэрхэн арчаагүй бгааг нотолсон нотолгоо ..энэ дээ...
МАН-ын явуулж байгаа өнөөгийн бодлого шанзав Бадамдоржийн улсаа худалдсан бодлоготой яв цав нийцэж байна..-----Богц богц мөнгөөр богдыгоо худалдсан сайдууд Дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан ноёд Уут уут мөнгөөр улсаа худалдсан урвагчид!
Та нар оросууд Мангадууд бидэнд зvгээр л май гээд шилжvvлсэн гэж бодоод байсан уу??? Одоо яагад 49 хувиа найр тавьсаныг ойлгосон уу??? Дээрээс дампууруулах гэж нэлээд оролдож байх шиг!!! Бидэнгvйгээр наад vйлдвэрээ ажиллуулж чадахгvй гэж хэлэх гээд байна уу??? Хуцаа муу Мангадуудаа аваад гарна))) 1990 онд бvх хамтын ажиллагаагаа зогсоогоод Гуйгаад ирнэ гэж бодож байхад чинь бид Картын бараагаар амьдраад ганзагын наймаа хийж туулаад гарсан шvv!!!! Тэр vед энэ харилцаа чинь Улиг домомг болсон юм даа)))
Оросууд ч эрдэнэтэд уурлэсэн луйварчдаас айсандаа хувиа зарсан,49%авах санаатай байсан луйварчид тэр гэрээг нь нуучихаад ялагдуулсан гэж л ойлгогдохоор юм байна
Мангуужингуудын шинэ үлгэр
"Монгол зэс"малгайтай Пүрэвтүвшин түрүүний бөөснүүдийн махинаци гэдгийг энэ хүмүүс яагаад ойлгодоггүй юм бол.ЭРДЭНЭТИЙН БОЛОН ТҮҮНТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ АЖИЛЛАХ ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР.ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ БҮГДИЙГ БҮЛЭГЛЭЛДЭЭ ЗАЛГИХ ЭЛБЭГДОРЖ. БАТТУЛГА НАРЫН БАРБАРОС ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙСАН ШҮҮДЭЭ ДЭЭРЭЭС НЬ БАГА НУУРЫГ ХУВЬЧИЛЖ ДУУСВАЛ БҮХ ЗҮЙЛ ХЭРЭГЖИН МОНГОЛЫН ХЭМЖЭЭГҮЙ ЭРХТ Э/З У/ТӨРИЙН ХҮЧИРХЭГ ХААНТ УЛС ТОГТОЖ ЭЭБИЙ ХУГАЦААГҮЙ Ерөнхийлөгч БОЛОХ БАЙЛАА ДААНЧ БҮДЭРЧИХЛЭЭ ОДОО Л ЭНЭ ДЭЭР НЬ ЗОГСООЖ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ХОХИРЧ ДУУСАНА. ШҮҮХ ПРОКУРОР ХУВЬЧЛАГДСАН ТАГНУУЛ НЬ ХУДАЛДАЖ ЭХ ОРНООСОО УРАВСАН .Баттулга.Ээбий хоёрт одоо АТГ-г Л авчихвал ХОНГИЛОО ОНГОЙЛГОХ Л ҮЛДЭЖ БАЙНА. ЯМАР САЙНДАА БАТТУЛГА УИХ-д"Би санал болгоно .Та нар сольж л таарна" солихоос өөр аргагүй гэж" заналхийлж ба вэ дээ. АЯГҮЙ БОЛ ОДОО ХУРЦ ШИГ БААСАН АВГАЙГАА ЗҮТГҮҮЛЭЭД ТОМИЛЖ ӨГ ГЭЭД ЗӨРҮҮДЛЭЭД ХЭВТЧИХНЭ . Ерөнхийлөгч болсоноосоо хойш Эрдэнэтийн маань талаар ганц удаа ган хийв үү Өөрийнх нь томилсон ганц шүүгч прокурор бий юу Тэгээд ямар юмнууддаа хариуцлага тооцно гээд бгаа юм.Дандаа Ээбийгийн томилгоо Женкогийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож бөлдөгдсөн хэд л бгаа шүүдээ.АТГ-г сольж л хонгилоо хаахгүй бол одоо 2-лаа түүнийхээ хаалга руу орчих гээд сандраад бгаа юм дөө
яг зөв хэлсэн байна,нэг ч хүн үүнийг ойлгож байгаа нь сайн хэрэг
Эрдэнэтийнхэн ямар хариуцлагагүй.Өр төлөх дуртай хүмүүс вэ. Хувийн өмч байсан бол ямарч байсан өр төлөхгүй аваад гарна даа. Улс хохирно биз гээд хөдөлдөггүй ээ. Хариуцлага хүлээхгүй гээд бодчихжээ.Зүгээр л Эрдэнэтээс цалин,урамшуулал нэрээр хэдэн мянгаар нь доллараар цалинждаг байж яасан муу сэтгэлтэй байна.
Элбэг доржийн Тонуулын томоохон обьектүүдын нэг нь Эрдэнэт байсан. Бас жижиг Таван толгойд эбэгин мөр гараад ирсэн. Ажнай Батардэнин арын хамгаалалтанд байсан гэн. Ёоо энэ Хүзүүгүй хүний оролцоогүй ХУЛГАЙ ЛУЙВАР гэж ер нь Монголд байна уу? Монголд гарсан бүх л ХАМГИЙН ТОМ ТОНУУЛ ЛУЙВАРын ард Элбэгдорж гэдэг хүний нэр цухуйж байх юмаа. Авилга, хахууль, хууль бусаар өмч хөрөнгө дээрэмдэн тоносон томоохон асуудлууд дандаа л Элбэгдөрж гэдэг хүний оролцоо тусламжтайгаар хийгдсэн байна. Элбэгдорж ерөнхийлөгч байх хугацаандаа ялангуяа сүүлийн 4 жилдээ асар их баяжсан нь бузар дээрэм, тонуулын замаар ажээ!!!
НЯМДОРЖ Л БҮГДИЙГ НЬ МЭДЭЖ БАЙГАА ШДЭЭ.ЯАЖ МУРИХ НЬ МЭНГЭТИЙН АЖИЛ.ККК
Huudas bolgon deer tamga gariin useg bh estoidoo.
100% хувь Нямдорж буруутай. Энэ асуудлыг дандаа өөр сенсаац дэгдээж дардаг байсан. Зоригийн хэрэг . Эрдэнэтийн 49 хувь гээд шаал худлаа шоу хийнэ. Алтжингийн түрээсийн цамц ураж болохгүй мухардал орчихлоо гэх байхдаа
Ямарч тэнэг хүн ойлгоно баримтыг гаргаж өгөөгүй хүн нь хүзүүгүй элбэгдорж энэ хүн монголоор дэндүү тоглож дууслаа цаазын ялыг хурдан сэргээх хэрэгтэй энэ хүн санаатай цаазын ялыг үгүй хийсэн нөхөр тэр солонгос барзилийг хар даа эх орноосоо урвасан ерөнхийлөгч хартаа 20 дээш жилийн ял өгч байна
бандааш гантулгын хэргийг яаж ч чадахгүй байж яаж офшор эрдэнэтийн хэргийг илрүүлэх юм бэ
БАТХҮҮГИЙН ХЭРЭГ СОНИН БИШ, НЯМДОРЖИЙН АЛТАНЫ ХҮҮД ЛУЙВАРДАЖ ӨГӨХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙГАА МӨНГӨНИЙ УЧРЫГ ОЛООД ӨГӨӨЧЭЭ.
Нямдорж NO той
Нямдорж урд ах нартааа авч өгсийм бишүү.
NYAMDORJIIN NOHOI ZALI.BATHUU NYAMDORJ 2 BIY BIYNEE AVRAH KOMBINATSI L BNA LEE.NYAMDORJ NOHOI NOHOI
Гэрээг нуусан хүнийг яаралтай олох хэрэгтэй юм биш үү! 49 хувийнхан уу?,АТГ- ынхан уу?, Ганзоригийн дараах удирдлага уу?
ENE CHINI EELJIT JUJIG BISH UU??? BUUR NYAMKAA OROLTSSON JUJIG GEJ OILGOLOO. ZUV UU???
батлан даагч нь банкны хувьд харьцах гол этгээд нь .. данснаас эхлүүлээд бусад харилцаа.. хуураад л 39 сая $.. ямар манай Төрийн банк бишдээ
Батхүү гэгч этгээд бусад хулгайч нартайгаа үгээ нийлүүлэх гэсэн иоролдлогл гэдэг хардлага ортой байх шүүз
Энэ үйлдвэр нэг мөсөн дампуурчихаасай.
Тарваган хүний хорон санаа эндээс харагдахгүй байна гэж үү
Стандарт банкны өрийг Хятадуудтай хамтарч авах гэж байгаа хүмүүс л Арбитрын шүүхээр санаатай ялагдуулж байгаад ,Эрдэнэт үйлдвэрээр стандартын өрийг төлүүлж,стандартыг хохиролгүй болгох гээд яараад байна. Худлаа эх оронч сэтгэл гаргаж,өрөө хурдан дарахгүй бол Монгол улам л их хүү торгууль төлнө,зэсйин баяжмалаа шууд хураалгана ч гэх шиг.Тийм эх оронч юм бол давж зааодаж байгаад өрнөөс Эрдэнэтийг аьч гарахгүй яав.
49 ба 51-ийхэний тэмцэл дунд Эрдэнэт үйлдвэр, монгол улс хохирхч дуусах нь ээ дээ.
ТӨР ГЭЖ БАЙНА УУ
Ганзоригийг хорьж тэр их хөрөнгийг нь хурааж өрийг төлөх хэрэгтэй. Гадна дотно байгаа хөрөнгө оффшорт байгаа мөнгийг нь эртхэн хурааж авах хэрэгтэй.
ЭНЭ БОЛ М. ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ, БАДАМЖУНАЙ, ТЭДГЭЭРИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧ ХУУЛЬЧ ГЭГДЭХ ЦЭРЭНБАДАМ, АЛТАНГЭРЭЛ, БОЛОРЭРДЭНЭ ГЭХ МЭД ХҮМҮҮСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮЛЭГЛЭЛИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ. АРБИТРИЙН ШҮҮХЭД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛГЭХ НЬ ЭДГЭЭР ХҮМҮҮСД АШИГТАЙ БАЙСАН БАЙХ. ОДОО ӨНГӨРСӨН ХОЙНО ӨӨР НЭГ РҮҮ ХЭРЭГЭЭ ЧИХЭЖ, ӨГӨӨШ ХИЙХЭЭР ШИЙДЖЭЭ. ЭНЭ 49-ИЙН БҮЛЭГЛЭЛ МАШ АВУЛТАЙ ҮҮНИЙГ ОДОО АТГ МАШ САЙН ЗӨВ ШУДАРГА ШАЛГАЖ АРД ТҮМНЭЭ АВРАХ ХЭРЭГТЭЫ. ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД АТГ-ЭЭС АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА. ЭНЭ БҮЛЭГЛЭЛЭЭС АРД ТҮМНЭЭ АВАРААЧ
Хэргийэ эзэн хэнгэрэгийн дохиур Ч.Ганзориг хаана байнаа. Ичэндээ орчихсон уу. Офшшор лугаа зугтаачихсан уу. Гарын үсэг нь жинхэн болохыг Арбитрын шүүх тогтоогоод байна шүү дээ.
Албан тушаалд нугасгүй Ганзориг гэнэт яагаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөв. Маш энгийн логик гаргалгаа. Эрдэнэтийг барьцаанд тавьж оффшорт их хэмжээний мөнгөтэй болсон. Хийх юмаа хийсэн. Айсандаа энхийн цагаан тагтааны дүр эсгэх болсон.
Та зээл авах талаар бодож байна уу? Та бизнесээ эхлэхэд яаралтай зээл хэрэгтэй байна уу? Та өртэй юу? Энэ бол таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, илүү хэмжээний зээлийн 2% -ийн бүхий л төрлийн зээлийг бидэнд олгодог. Бидэнд имэйлээр хандаарай (fundsservice0@gmail.com) биднийг дэлхий ертөнцийг хадгалах болно.