sonin.mn

Хэрэв та 30 хүрсэн, таны нас 30-аас 40-ийн хооронд бол ямар хүнс хэрэглэвэл зохилтой вэ? Мэдээж хэрэг, хоол хүнс таны амьдралын эрч хүч, эрүүл мэндийг тэтгэж, хэрэв та хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол ирээдүйн эхчүүдийн хэрэгцээг хангахуйц байх учиртай.



Яргай загас

Энэ насныхан, ялангуяа хүүхэд гаргах хүсэлтэй байгаа бол Омега-3 тосны хүчлээр баялаг хүнс хэрэглэж байх шаардлагатай. Энэ бодис нь далайн загасанд, түүн дотроо яргай загасанд их хэмжээгээр агуулагддаг. Ургийн тархины хөгжилд Омега-3 маг чухал үүрэгтэй оролцдог. Яргай загасны 100 гр мах 140 ккалын илчлэгтэй.



1%-ийн тослогтой сүү

Хүний ясны жин 25 насанд дээд цэгтээ хүрдэг гэдгийг та дуулсан л байх. 30 наснаас та өөрийн араг ясны эрүүл мэндэд санаа зовж эхлэх хэрэгтэй. Ихэнх хүүхнүүд хүний өдөрт хэрэглэх кальцийн хэмжээ 1000-1200 мг гэдгийг төдийлөн тоодоггүй. Кальцийн хэрэглээ хангалттай байж чадах аваас жирэмслэлт хэвийн явагдаж, хөхөнд сүү орохдоо сайн байдаг.

1%-ийн тослогтой сүү нь тосны агууламж багатай хирнээ найрлагадаа кальци шингэхэд тусалдаг Д аминдэмтэй учраас кальцийн төгс эх үүсвэр гэж хэлж болно. Төрөл бүрийн судалгааны дүнгээс харахад сүү, цагаан идээ их хэрэглэдэг эмэгтэйчүүд жингээ хасах тал дээр их амжилт олдог. Өдөрт хэрэглэх хамгийн бага хэмжээ бол 100 мл сүү буюу - 268 мг кальци. Энэ нь 98 ккалтай тэнцэнэ.



Төмрөөр баяжуулсан зутангууд (кааш)

Үр тарианы зутан буюу кааш хэрэглэх нь өдрийн төмрийн хэрэгцээгээ нөхөх түргэн болоод хялбар арга юм.Төмөр хэрэглэснээр цус багадалтаас сэргийлнэ. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй. 1%- ийн сүүн дээр чанаж, нэрс хольсон нэг таваг кааш ирээдүйн ээж нарын хувьд үнэлж баршгүй тэжээл. 100 гр кааш 120 ккалын илчлэгтэй.



Кофейнгүй ногоон цай

Кофейны агууламжгүй ногоон цайнд антиоксидант их хэмжээгээр агуулагддаг. Тэдгээр нь бодисын солилцоог сайжруулаад зогсохгүй, зүрх судасны өвчлөл, хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг.



Гүн ногоон өнгийн навчлаг хүнсний ногоонууд

Бууцай (шпинат), навчит гич (горчица листовая), байцаа г.м. Энэ төрлийн навчлаг хүнсний ногоонуудад антиоксидант, ургамлын эслэг, төмөр хангалттай их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр ногоог түүхийгээр нь юмуу ууранд жигнэж хэрэглэхэд илүү тохиромжтой. 100 гр түүхий, 50 гр болгосон ногооны илчлэг 20 ккал.


Эх сурвалж: “Ангаах арга билиг”