sonin.mn

2008 онд хөл маань муудаж эхэлсэн. Эмнэлэгт эмчилж, 3 жил дараалан жилд хоёр удаа хэвтэж байлаа. Өвдөгний үенд есөн бусын тариа хийж байв. Нэг тариа 1 мянган рублийн үнэтэй байснаа сүүлдээ бүр 15 хүрлээ. Гэвч ямар ч нэмэр байдаггүй. Хиймэл өвдөгний үе хийлгэх үү гэв. Би татгалзсан. 63 настай надад ийм хүнд мэс засал хэцүү, тэгээд ч ямар ч баталгаагүй.

 

Москва хотын нөхөн сэргээх төврүү шилжүүлэв. Гэвч тэнд нь намайг хэт эмнэснээс” болж даралт ихсэн түргэн тусламж дуудахад хүрсэн. Дараа нь элдэв өвчинд баригдаж эхэллээ. Даралт ихэсдэг, зүрхний бах, чихрийн шижин, нүд чинэрэх өвчин (глаукома), болорын цайралт, бөөрний чулуу, цөсний хүүдийн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл гээд тоочоод барахгүй олон өвчтэй болов.

 

Гэвч хамгийн хэцүү нь хөл урьдынхаараа явдаггүй. Ерөнхийдөө хоёр жил манай гаднаас түргэний тэрэг салаагүй. Эцэст нь би өөрөө өөрийгөө эмчлэхээр шийдлээ. Ээжийнхээ жоруудыг эргэн санаж эхлэв. 15-20 минут хөлөө өвсний хогны хандтай усанд дүрж байсан. 1 литрийн хэмжээтэй хүүхдийн тоглоомон хувингаар нэг өвсний хог (малд хадсан өвсний үлдэгдэл) цуглуулж аваад дээр хувин халуун ус хийж, 1 цаг идээшүүлж байлаа.

 

Өөр хандад ч хөлөө дүрж байсан. 10 ширхэг шаралзгана (осот) үндэстэй нь, тонхууны (хрен) 5 навч, хүүхдийн хувингаар нэг голтборын (сирень) навч, ? (белокопытник)- ийн 2 том навч, үндэс орчмоор нь огтолж авсан 5 холтсон цэцэг (лютик) хэрэглэж байв. Энэ бүхнийг баннд 2 хувин халуун усанд идээшүүлэн 37°С хүртэл хөрөхийг нь хүлээн хөлөө 15-20 минутаар дүрж байлаа.

 


Ийм эмчилгээг өдөр өнжин ? (белокопытник) дөнгөж 10 удаа л хийсэн. Таяг тулаад ч гэсэн хөл маань явж эхэллээ. Дараа нь өвдгөндөө голтборын (сирень) цэцгийн спиртэн ханд түрхэв. Түүнийг би доорхи аргаар бэлдэж байлаа. Голтборын цэцгийг 3 литрийн шилний 1/3- ээр хийж, тийш нь мөн 200 мл 70%-ийн спирт нэмж, 14 өдөр идээшүүлж байсан. Дараа нь цэцэгнүүдийг шахан, хандыг шүүж аваад, 200 гр зөгийн бал, 300 мл хар туурамны (чёрная редька) шүүс нэмж байв. Тэгээд дахиж нэг хонуулна.

 


Ийм бэлдмэлийг би нэг cap хэрэглэсэн. Гэхдээ нэг өдөр өвчтэй өвдөг дээрээ идээшмэлээс түрхэж, хоёр дахь өдөр нь байцаа юмуу даливсны навчин дээр гахайн шинэ өөх тавьж хөлөндөө наан, резинтэй бинтээр ороогоод, тайлалгүйгээр нэг хоног байлгаж байлаа. Дээрээс нь бас дараах хандыг ууж байсан. Тус бүр 1 хоолны халбага жижиглэсэн ? (белокопытник), ? (коровяк)-ийн навчийг халуун саванд хийж, дээрээс нь 300 мл буцалсан халуун ус хийгээд, нэг цаг идээшүүлж байв.

 

Өдөрт 3 удаа юм идсэнээсээ хойш 30 минутын дараа 1 хоолны халбагаар ууж байсан. Курс нь 10 өдөр. Дараа нь cap завсарлаад, эмчилгээгээ давтана. Гурван удаа ингэсэн. Гэхдээ эмчилгээгээ бүтэн жил үргэлжлүүлсэн. Үр дүнд нь одоо таяггүй явж байна. (Жаботинская Д.И.)


Эх сурвалж: “Ангаах арга билиг”