сонин mn
АБУ-ДАБИ. /WAM/. АНЭУ-ын эрх баригчид Оросын "Спутник V" вакциныг бүртгэн авч, улс орондоо хэрэглэх зөвшөөрлийг олгожээ.
Шийдвэрийг АНЭУ-ын Эрүүл мэндийн яам Оросын вакцины эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилт явагдаж дууссаны дараа гаргажээ.
АНЭУ “Спутник V” вакцинаас гадна Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын болон Хятадын “Sinopharm компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ. Туршилтын журмаар явуулах вакцинжуулалт тус улсад өнгөрсөн 10 дугаар сард эхэлсэн байна. Эрх баригчид энэ оны эхний улиралд багтааж иргэдийн 50 хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна.
АНЭУ-д лхагва гарагт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 3506 тохиолдол илэрчээ. Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, тус улсад нийт 263.7 мянган тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 762 хүн нас барсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг