Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд болон дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх ёстой. Тандан судалгааг хэсэгчилсэн байдлаар зайлшгүй хийх газрууд байгаа. Тухайлбал, аль нэг дүүрэг, хорооны орон сууц, гэр хорооллын гудамжинд тандан судалгааг 24 цагийн дотор хийх ёстой. Дараа нь хамгаалалтад авна, авахгүй гэх асуудал яригдана. Улсын онцгой комисс болон ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам 24 цагийн дотор тандан судалгаагаа буулгаж чадахгүй байгаа гэдгээ ард иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой. Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулалт, хэрэгжилт дээр хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Дүүргийн удирдлагууд тандан судалгаа, хамгаалалт, тусгаарлалт гэж юу юм бэ гэдгийг тус, тусад нь ойлгомжтой байдлаар иргэддээ түгээх ёстой” гэлээ.
Мөн “Нийслэл, дүүргийнхэн баяр тэмдэглэж байгаа зүйл огтоос байхгүй. Харин баяр тэмдэглэх гэж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд дээр очиж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах тал дээр нь хяналт тавьж ажиллаж байна.
Харамсалтай нь ХӨСҮТ хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр орон нутаг руу явах хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс тодорхой цэгүүдэд сорьц авч байгаа.
Гэтэл ЗӨСҮТ, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй, сорьцыг авахгүйгээр хойшлуулдаг, урт дараалал үүсгэдэг, ар, өврийн хаалга хэрэглэдэг зохисгүй байдал үүсгэж байна. Лабораторийнхоо хүчин чадлыг тооцоолоогүй байж, дээрээс нь үүрэг чиглэл өгөөд 24 цагт гаргана гэдэг зүйл яриад байдаг. Яг үнэндээ, бодит байдал дээр 72-96 цаг болж байгаа. Үүнийгээ иргэдэд үнэн зөвөөр нь хэлээд ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.
Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссыг ажиллахгүй байна гэх мэтээр ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад нь үнэхээр харамсаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр захиргааны байгууллагын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд цаг наргүй, сульдаж унатлаа ажиллаж байна. Хүн хүчний хувьд хэцүү байна. Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын ажил, амралтыг зохицуулах, урамшуулал олгох тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.Цаашид нийслэлийн иргэдээ вакцинжуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Хотын дарга дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн олон нийтийг хамарсан баяр тохиож буйтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх тал дээр хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл0
Ene buh hun yu yriad bgaam be, covid dr toglolt hiij shavary hutgaastai bga neree tseverleh gd bgaamu. Bag bolj ajillaj chadahgu, archaagu yum yrij suudag baagii, er ni yvj ter buhuu zohitsuulval yasiim be
Эргүү бөх чинь өвчинөөр шоу хийчих юм аа, өмнөх хэд хэдэн бөөгнүүлэлт чинь халдварт бас нөлөөлсөн л явж бгаа шүү
МАН-ын мангайсан царайтай махан толгойнууд саарал ордондоо халдвар тараалаа.Төрийн ордон коронавирусний голомт болжээ
Хятадын вакциныг эхлээд Хүрэлсүх, Нямдорж Сү.Батболд , Ж.Мөнхбат. Миеэ, С.Баяр гэсэн улсдаа хийж туршаад аюулгүй гэдгийг нотолсны дараа вакцинжуулах ажлаа ярь.Хүчээр вакцинжуулжяалтай зогсоохыг шаардаж байна..
тэгэх ёстой ингэх ёстой гэхээс өөр үг байхгүй юу?
Битгий хуцаж бай.
Olon niitiin bayar temdegleed daraa n yu bolj baigaag latin amerikiin ornuudaas ta nar hardag boloosoi. Arai denduu yumaa. Zaaval olnooroo uhej baij uhaarah gesen yum baihdaa
МАН 7 тэрбумаар баяраа тэмлэглэжээ
МАН-ын мангайсан царайтай махан толгойнууд саарал ордондоо халдвар тараалаа.Төрийн ордон коронавирусний голомт болжээ
Бас сумъяа минь бас ажил чинь бас сайн бас харагдахгүй л бна шүү бас.
Sumiya bees zow helj bna
Хотын дарга үнэнийг хэлжээ
Хөсүтийн ажлыг сумьяабазар мэдэх юм уу
ХӨСҮТ чадлаараа ажиллаж баына. Тэгээд сумкагаас уучлал гуйх ёстой юу.
Маш сайн ажиллаж байгаа гэдэг үнэлгээгНОК өөрөө өөртөө биш иргэд сонгогчид өгөх биш үүч?
Сумьяабазар ХӨСҮТ хэрэв уучлал гуйвал буруугаа хүлээж байна гэдгээс цааш их юм эхэлдэгийг мэддэг байх гэж найдна. Ингэвэл хохирогчид хохирлоо нэхэмжлэх зам нээгддэг.
Уучлалт гуйчихаар л хохирол барагдах уу. Залуу заан минь
Энэ хөдөө очиж жаахан ноолуур олж ирэх гэсэн залуучуудаас төлбөртэй шинжилгээ аваа. Эцэг эхээ хөдөө хөхөрс, гадаа гандаж байхад / өвөл / тоохгүй мөртлөө ноолуурын цагаар хайр зарлаад очиж зовлон тоочин хэдэн кг ноолуурыг нь авдаг бүр хачирхалтай... харамсалтай... тэнэг явдалууд...
МАН зориуд халдварыг тараагаад хүчээр туршилтанд оруулж вакцинжуулах ажил хийгдэж байна.
МАН монголчуудыг хүчээр туршилтанд оруулж вакцинжуулах ажлаа яаралтай зогсоо.Хятадын вакциныг эхлээд Хүрэлсүх Нямдорж Сү.Батболд .С.Баяр гэсэн улсдаа хийж аюулгүй гэдгийг нотол..
Сумьяабазар боловсролгүй байна. Шоудахад ч ухаан хэрэгтэй.
Хаан юмуу заан юм уу. Өөрөө жмнөх ажлаа сайн хий. ЭМЯ, ХӨСҮТ- Ийн ажлыг зааггаад байлгүй, өмнөхөө л сайн хийчих
Сумьяабазарын бодлогоор вирус дарагдаагүй төдийгүй өнөөгийн байдалд хүрлээ. Энэ хүний бдлого үргэлжлэвэл млнголчууд гамшиг үзнэ
УОК, НОК ийн аль нь том юм бэ, учир нь олдохоо болилоо
ХӨСҮТ-ийн хүчин чадлыг нэмж чадахгүй бол чи биднээс уучлал гуйгаад өөрөө зайлж далдар.
HUSUT iinhen uursdiiguu neg ih medleg chadvartai gej dongosood baidag bolohoos yg nuur tulaad uulzahad Yaj yvaad iim ymnuud emch boldog baina aa geheer ym bilee. HUSUT iinhniig shalgaj chadah shudarga hun baidag bol bi buh zurchliig ni ilchlehed ni gerch bolj chadna. Tegvel Mongold bitgii hel delhiin humuus tsochirdoh baih.