sonin.mn
СИНГАПУР. /TASS/. Индонезид алга болсон “Nanggala” шумбагч онгоцны хэлтэрхий Бали арлын ойролцоох далайн ёроолоос олдсоныг хайгуулын төхөөрөмжөөр илрүүлжээ.
Энэ тухай Индонезийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, нисэх хүчний маршал Хади Тчахжанто болон Тэнгисийн цэргийн флотын штабын дарга, адмирал Юдо Маргоно нар мэдэгдсэн байна.
“KRI Nanggala-402” онгоцонд байсан 53 хүн амь үрэгдсэн. Эрлийн баг живсэн шумбагч онгоцны гурван хэсгийг олсон байна. Шумбагч онгоцны их бие, хитэг болон гол эд ангиудыг Сингапурын хайгуулын хөлөг онгоц далайн ёроолоос илрүүлж чадсан” хэмээн Хади Тчахжантогийн мэдэгджээ.
 
“Онгоцны эд ангиудаас гадна аврах хантааз олдсон. Энэ нь хөлгийн багийн гишүүдийн нэг нь амь гарах гэж тэмцсэн байж магадгүйг харуулж байгаа юм” хэмээн Маргоно мөн мэдэгдсэн байна.
 
Индонезийн Зэвсэгт хүчний командлал живсэн шумбагч онгоцны дүрс бичлэгийг нийтэлжээ.
“Ослыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ч хүний буруутай үйл ажиллагааны улмаас осолдсон гэж үзэхгүй байна. Учир нь хөлгийн багийн гишүүдийн зүгээс шаардлагатай бүхий л үйлдлийг ёс журмаар нь гүйцэтгэжээ” хэмээн Индонезийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн мэдэгдэлд цохон дурджээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг