Цар тахал, Оюутолгойн асуудлаар шуугиж байх зуур бидэнд хамгийн хурдан хугацаанд ашгаа өгөх мөн эдийн засгийг богино хугацаанд сэргээх ганц найдвар бол Эрдэнэс тавантолгойн мега төсөл. Хөрөнгийн зах зээл идэвхижиж байгаа энэ үед олон тоглогч танд бонд, хувьцаа, биткойн, койн санал болгож буй ч бид 1072 хувьцаатай компанидаа найдаж, итгэхээс өөр гарцгүй санагдана. Учир нь хамгийн хурдан 2-3 жилийн дотор ашгаа өгөөд эхэлнэ. 2021, 2022 онд тус компани ногдол ашиг хуваарилахгүй гэж мэдэгдээд байгаа ч ирэх 2023-2025 оноос жил бүр нэг иргэн 680 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Тэгэхээр хоёр жил бүсээ чангалж мега төслийн хүрээнд хийгдэх усан хангамжийн эх үүсвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц,төмөр зам зэрэг логистекийн эрсдэлээ шийдвэрлэхэд л бид ковидын дараах эдийн засгийн сэргэлтэд очих болоод байгаа юм.
Эдийн засгийн өгөөж нь тодорхой болсон хэрэгжих нөхцөл нь бүрдсэн мега төслүүдийн нэг нь яах аргагүй Тавантолгойн бүлэг ордын нэг “Эрдэнэс тавантолгой” юм. Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаж зураг төсөл нь хийгдсэн зарим нь эхнээсээ хэрэгжээд явж байгаа төсөл. Өөрөөр хэлбэл, олон улсын төвшинд өрсөлдөж ойрын 2-5 жилд өмнөхөөс илүү орлого бие болгох борлуулалт өндөртэй төсөл гэж ойлгож болно.
Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж бүр тус компанийн хувьцаа эзэмшигч гэдгээр эхний ээлжинд дотоод “этт” бондыг гаргасан нь хөрөнгийн зах зээлд үнэлгээ тэр хэрээр өсөхийн эхлэл. Ингэснээр олон оролцогчтой болж тус компанийн засаглал, хяналт төдий чинээгээр сайжирна.
2023 ОНООС 680 МЯНГАН ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВНА
Ложистикийн эрсдэлээ шийдвэрлэх мега төслийг цааш шуурхай явуулахад 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Зардлын 2.5 их наядыг дотоод бондоор, 500 тэр бумыг дотоод нөөц бололцоо, гадаадын хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх аж.
Мегө төслийн дунд хугацаанд буюу 2020-2025 онд нийтдээ 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тиймээс Монгол Улсын иргэн хэн ч бай жижиг дунд ямар ч бизнес эрхэлдэг бай бонд авах эрх нь нээлттэй. Эхний 600 тэрбумын хөрөнгө босгох бондын захиалга явагдаж дууссан. Захилга нь 110 хувиар давж биелэсэн. Гэхдээ бондыг олон оролцогч авах нь чухал гэдгийг сануулсаар. Дараагын бондын захиалгыг ирэх сард эхлүүлэхээр зэхэж байна. Бондын мөнгийг усан хангамжийн эх үүсвэрт зарцуулахад дотоод өгөөж 4.4 хувь, нүүрс баяжуулах үйлдвэрээс 22.9 хувийн, Тавантолгойн дулааны цахилгаан станцаас 11.4, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүн баян чиглэлийн төмөр замд зарцуулснаар дотоод өгөөж тус бүр 8.5-9.5 нэмэгдэхээр тооцоолсныг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулсан. Түүнчлэн техникийн шинэчлэл, хотхоны бүтээн байгуулалтад зарцуулагдана. Эдгээрийн өгөөж жил бүр өссөөр 2023 оноос эхлэн 680 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой.
Мөн өнөөдөр экспортын нүүрсний зардалд тонн тутамд 40-50 ам доллар зарцуулдаг бол төслийн үр өгөөжөөр энэ зардал 2023,2024 оноос дөрөв дахин буурч 7-8 ам доллар болж цэвэр ашиг 3.4- 6.4 их наяд төгрөгт хүрнэ. Цааш 15 жилийн урт хугацаанд цэвэр ашиг өссөөр байгааг төслийн техник эдийн засгийн үндэслэлээс харж болно.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Дэлхийн улс орнууд нүүрс нефть байгалийн хийн хэрэглээнээс татгалзаж эхэллээ.
Za heleh amarhan hiih hetsvv ch de.zvgeer neg neg sonsood soliorood baih yumaa.ene jil hviten ovol bolohod l evropiin bvh salhin stansuud holdoj ajilahgui bolj nargui odorvvd togui tul bvh naranii stans ashigui bsanaas oroos abah hiigee 80 hubi nemegdvvlij absan za.tegeed baigaliin hii bol nogoon erchim hvch gedeg. Orosoos olon evropiin ornuud nvvrs avch stansuudaa gallaj ovoljson. Aziin ornuud baigaliin hiin heregtsee ih osoj amerikuud hangaj chadahgui orosuud l yamaliin hoigoos tankereer ypon solongos hyatad singapurd hii ogj avarlaa da.manai nvvrsees hii gargaj zarj bolonoo.zobhon tehnik tehnologo heregtei shu.bid nvvrseer bol amerik oros hyatad avistrali ulsiin daraa oroh noots bna.. say ene ovol delhii nogoon energi geh salhin ensenii stans naranii stans yamar dutagdaltai ayultaig haruulij san da. Ene nogoon energid orohod asar ih mongo sanhvvv mash olon jil heregtei hvmvvs oilgohgui yumaa..
Дотоод өгөөж ... ингэж орчуулахаа больсон шүү Ганхуяг даргаа!
Эхлээд нөгөө хулгар чихтэй,хулгайч царайтай нарийн төмөр замын танкчинаа барьж аваад шонд өлгөөд шоронд хатаачих....дараа нь наадүлгэрт чинь итгэе...2-3 жилийн дараа бас нэг гоё эх оронч санал санаачлага гаргаад ноогдол ашиг хуваарилахгүй ээ та нар дахиад 2-3 жил бүсээ чангалчих гэж хуцвал хэн хариуцах юм аан?
Ардын хувьсгалыг МАН МАХН л улс төрийн зорилгодоо ашиглаж байгаа. Анхны 7 бол коммунизм социализмын талаар А ч ойлголт байгаагүй зөвхөн эрэлхэг эх орончид л байв. Тиймдээ ч хожим улаан Оросод бүгд хэлмэгдсэн. МАН одоо тэдний залгамжлагч гэхээсээ ичих хэрэгтэй
ман бол коммунист нам бишээ одоо ерөнхийлөгчөөр намаа устгуулсан ард түмэн жинхэнэ коммунист намаа байгуулахаар гарын үсэг зуран нийтээрээ хөдөлж байна
Удахгүй нүүрс хэрэглэхгүй болохоос өмнө яаж ийгээд ахиухан нүүрс зарахаа одооноос бодох хэрэгтэй боллоо доо.
Tiim zvils oiriin arvan jildee bolohgui sh de.hiih heleh hoer ni ogt oor ch de. Nogoon energi bol olon dutagdaltai asuudaltai yumaa. Salhigui nargui odor tog tsahilgaan bhgui ch de.ene ovol evropiin salhin stansuud holdood ajildagui bvh evropuud sandarch orosoos avah hiigee 80 hubi nemj hereglej bna.orosuud mash ih mongo olson doo ene ovol. Aziud ch orosoos tankereer yamaliin hoigoos shingervvlsen hii avlaa daa.. naad vlger odoo zvgeer l moroodol bgaa. Hyatad ch helj bgaa arvan jild dongoj 30 hubid nogoon erchim hvchid oronoo geed l..
Нүүрснээс хий шингэн гээд маш олон бүтээгдхүүн гаргаж авдаг , боловсон хүчнээ энэ тал руу ихээр бэлдээсэй дээ !!!
Уул усаа тахихгүйгээр усны эх үүсвэрээ сайжруулж хамгаалж чадахгүй