sonin.mn
МЕХИКО. /TASS/. Нийслэл хотынх нь метронд олон хүний амь эрсэдсэн осолт болсонтой холбогдуулан Мексикт гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын холбогдох зарлигийг мягмар гаргийн орой Засгийн газрын албан ёсны хэвлэл болох “Diario Oficial de la Federacion” сонинд нийтэлсэн байна.
"Энэ сарын 3-ны өдөр Мехико хотын метроны 12-р шугамд гарсан эмгэнэлт явдлын улмаас гурван өдрийн үндэсний гашуудал зарлалаа" гэж уг баримт бичигт дурджээ.
Мехико хотын өмнөд хэсэгт орших Оливос станцын ойролцоох метроны гүүр даваа гаргийн орой явж байсан галт тэрэгний хамт нурж, хоёр вагон 10 орчим метрийн өндрөөс унажээ. Албан ёсны мэдээгээр 24 хүн амиа алдаж, 79 орчим зорчигч гэмтсэн байна.
Өмнө нь мөн Мехико хотод гашуудал зарласан байна. Осол болсон шугамыг тодорхойгүй хугацаагаар ашиглалтаас гаргажээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг