sonin.mn
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хятадын бодлого судлалын газрын эрхлэгч Маргит Морна: "Коронавирус цар тахлын тархалтыг амжилттай дарж, үйлдвэрлэлээ шуурхай сэргээсний ачаар өнгөрсөн онд Хятад улс Америкийг давж, гадны хөрөнгө оруулалтыг хамгийн их татаж чадсан орон боллоо. Хятад улсын эдийн засгийн өөдрөг хэтийн төлөв, эдийн засгаа улам нээлттэй болгох арга бодлого зэргээс үүдэлтэйгээр цаашид ч олон хөрөнгө оруулагчид Хятад улсыг зорих болно" гэжээ.
 
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл, цар тахлын улмаас 2020 онд олон улсын хэмжээнд гадаадын шууд хөрөнгө оруулалт 846 тэрбум ам долларт хүрч, 2019 оныхоос 38%-иар буурсан төдийгүй 2005 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрчээ.
 
Тэгвэл Хятад улсын  гадаадын шууд хөрөнгө оруулалт харин 212 тэрбум ам долларт хүрч, 14%-иар өссөн бол Америк дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 177 тэрбум ам доллар болж, 37%-иар буурсан аж.
 
Г.Бямба