sonin.mn
БНХАУ-аас "Вероселл" вакцины 334 400 тунг энэ сарын 6-нд хүлээн авсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.
Ингэснээр, манай улс тавдугаар сар гарснаас хойш тус вакцины 800 000 тунг татан аваад байна. Манай улс Оксфордын их сургуулийн "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", ОХУ-ын "Спутник V", АНУ-ын Файзер зэрэг дөрвөн төрлийн вакциныг өнгөрсөн хугацаанд хүлээн аваад байна.
 
Тодруулбал,
 
Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун,
Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,
Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14 400 тун,
Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25 740 тун,
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50 400 тун,
Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,
Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакцин,
Дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-аас нийт 334 400 тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.
Харин тавдугаар сарын 1-нд ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тун, 
Тавдугаар сарын 2-нд БНХАУ-аас Синофармын "Вероселл" вакцины 316 800 тун,
Тавдугаар сарын 4-нд БНХАУ-аас "Вероселл" вакцины 148 800 тунг хүлээн аваад байна.