sonin.mn
Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн удахгүй тохионо. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Оросын Холбооны Улсын Дорнод цэргийн тойргийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцохоор ОХУ-ыг зорьсон юм.
 
Тодруулбал, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагч өнөөдрөөс Улаан-Үд хотод нэгдсэн бэлтгэлдээ ороод байна.
 
Цэргийн ёслолын жагсаал 5 дугаар сарын 9-ний өдөр явагдах бөгөөд энэ тухай мэдээллийг тухай бүрт нь та бүхэндээ хүргэнэ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.