БЭЭЖИН. /TASS/. Коронавирусний вакцинжуулалтын аянд хүн амаа олноор нь хамруулах хүрээнд Хятад улс нийт 324.3 сая гаруй тун вакцин хийсэн тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ.
“2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар мужийн хэмжээнд засаг захиргааны 31 нэгж тэр дундаа автономит дүүрэг, төвийн харьяа хот, Шинжааны үйлдвэрлэл, барилгын корпуст нийт 324.307 сая тун вакцин хийжээ” гэж мэдэгдэлд дурдав.
Хятад улс 2020 оны 12 дугаар сарын 15-нд хүн амын эн тэргүүний бүлгийг вакцинжуулж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд 126.6 сая тун вакцин хийсэн бол тавдугаар сарын 1 гэхэд 270.41 сая тун вакцин хийсэн байна.
Зургаадугаар сар гэхэд хүн амын 40 орчим хувийг вакцинжуулахаар төлөвлөж буйг БНХАУ-ын тархвар судлаач Жун Наньшань мэдэгджээ. Хятад улс 1.4 тэрбум орчим хүн амтай юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Халдварын тархалт өдрөөс өдөрт буурч байна. Иргэд вакцинаа гололгүй вакциндаа идэвхтэй хамрагдаж, вакциндаа хамрагдсан ч маскаа тогтмол зүүж аль болох олон хүн цугласан газар очихгүй байвал халдварын тархалт нэмэгдэхгүй буурсаар байна. Халдварын тархалт буурч нэмэгдэх эсэх нь иргэд өөрсдөө вакциндаа хэрхэн идэвхтэй хамрагдаж, вакцинд хамрагдсан ч маскаа тогтмол зүүж, олон хүн цугласан газар очихгүй байх болон иргэдийн хариуцлага сахилга батаас их хамаарна.