sonin.mn
БНХАУ-ын Худалдааны Яамны Сайд Ван Вэньтао 7 сарын 8-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө : "БНХАУ-ын Худалдааны яам нь Хятадын нээлттэй байдлын зэрэглэлийг таван хэлбэрээр хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн өндөр хөгжлийг дэмжин, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж зэрэг бүх талуудад Хятадын хөгжлийн ашгаас хуваалцах боломжийг олгоно" гэжээ.
Тодруулбал тэрээр давын өмнө "цогц нээлттэй байдлыг" бий болгох бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Хоёрдугаарт,  "тэнцвэртэй нээлттэй байдал" -ыг хангаж, гадаад дотоодын эрэлт, импорт, экспортын уялдаа холбоотой хөгжлийг хурдасгаж, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах, гадаадад хөрөнгө оруулалт хийхийг харилцан зохистойгоор хөгжүүлнэ. Гуравдугаарт, худалдааны салбарт  экологийг тэргүүнд тавьж, нүүрстөрөгч багатай хөгжлийн замналаар явна. Дөрөвдүгээрт, "тогтолцооны нээлттэй байдал" -г бий болгож,  бараа бүтээгдэхүүнийг эргэлтийг сайжруулна. Тавдугаарт " хамтдаа хожих" хэлбэрийг бий болгож, Хятадын зах зээлийг дэлхийн зах зээл, хүн бүрд зориулагдсан зах зээл болгоно." гэсэн байна.
 
Г.Бямбасүрэн