sonin.mn
7-р сарын 11-нд буюу өнөөдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээж, Монгол Улсын Үндэсний их баярын наадмын мэнд хүргэжээ.
 
Ши Жиньпин баярын цахилгаандаа: " Хятад, Монгол Улс нь уул усаараа залгагдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд билээ.
 
Ойрын жилүүдэд Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч, иргэд хоорондын харилцаа ч гүнзгийрэн хөгжиж байна.
 
Цар тахал гарснаас хойш манай хоёр орон харилцан туслалцан, зовлон жаргалаа хуваалцаж, хөрш орнууд хамтран цар тахалтай тэмцэж буй үлгэр жишээг тогтоолоо. Шинэ нөхцөл байдалд ч миний бие тантай хамтран, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орон болон хоёр орны ард иргэдэд үр өгөөж хүртээхэд бэлэн байна" гэсэн байна.