sonin.mn
   7-р сарын 11-нд буюу өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 20 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт болжээ.
Хүлээн авалтанд оролцсон БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд  Ван И БНХАУ-ын Засгийн Газрын нэрийн өмнөөс БНХАУ, ОХУ-ын харилцааны хөгжлийн төлөө зүтгэсэн хоёр орны олон салбарын зүтгэлтнүүдэд баяр хүргэн талархлаа илэрхийллээ.
 
Тэрээр мөн: “БНХАУ ОХУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулснаар хоёр орны харилцааны үеийн үед уламжлан харилцан ашигтай хамтран ажиллах үндсэн чиг шугам болон харилцан нэг нэгнээ дэмжих үэт зүйлсийн үзэл баримтлалыг тодорхойлсон юм.
 
Саяхан Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Владимир Путин нар хамтарсан мэдэгдэл гаргаж, уг гэрээг сунгахаа албан ёсоор зарласан билээ.Бид улс төрийн итгэлцлээ цаашид нэмэгдүүлж, ямагт бие биенийхээ бат бөх түшиг нь байх болно. Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлнэ. Бид мөн хүмүүнлэгийн салбарын солилцоогоо улам идэвхжүүлнэ. Түүнчлэн стратегийн хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалах хүчирхэг тулгуурыг бий болгоно" гэсэн байна.
    Хүлээн авалтанд оролцсон ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Женисов ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг  хүргээд   “ОХУ БНХАУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ”  нь хоёр орны харилцаа тогтвортой хөгжих бат бөх суурийг тавьж өгсөн юм. Энэ гэрээг сунгасан нь хоёр орны хамтын ажиллагаанд илүү алс холын хөгжлийн зорилтыг бий болголоо. Бид хамтран шинэ зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна" гэжээ. 
 
Г.Бямба