sonin.mn
7-р сарын 12-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47-р хуралдаанаар БНХАУ-ын дэвшүүлсэн “Хүний бүх эрхийг эдлэхэд оруулах хөгжлийн хувь нэмэр” тогтоолыг баталлаа. Тогтоолд хүний бүх эрхийг эдлэхэд хөгжил чухал хувь нэмэр оруулдаг талаар дахин тодотгож, хөгжлийн зорилго нь хүмүүсийн үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал тул улс орнууд ард түмнийхээ сайн сайхан амьдрах хүслийг хангах ёстой гэжээ.
 
Мөн улс орнууд тогтвортой хөгжлийг дэмжин, ядуурлаас ангижруулах зэрэг чиглэлд асар их хүчин чармайлт гаргаж, томоохон амжилтад хүрсэнийг тогтоолд сайшаасан бөгөөд ард түмнээр гол болгон хөгжиж, ард түмэнд түшиглэн хөгжиж, хөгжлийн үр шимийг ард түмэнд хүртээл болгон, тогтвортой хөгжлийг дэмжин, хүний эрх, хөгжлийн боломжийг тэгш эдлүүлэхийг дэмжих ёстой хэмээн уриалжээ.
 
Венесуэл, Пакистан, Куба, Камерун зэрэг орнууд  Хятад улсын дэвшүүлсэн тогтоолын төслийг сайшааж буй байр сууриа илэрхийлсэн байна.
 
Г.Бямба