Нэр бүхий 48 орон хамтран вирусийн эх үүсвэрийг судлах асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн захидлаа ДЭМБ-д илгээсэн билээ. 7-р сарын 15-нд БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбогдуулан хэлэхдээ: " 48 орон ДЭМБ-ын Ерөнхий захиралд хамтарсан захидал илгээж, вирус бол хүн төрөлхтний хамтын дайсан, олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэй хамтран ажиллах замаар л цар тахлыг даван туулна.
ДЭМБ-гаас гаргасан Хятад-ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг сайшааж байгаа бөгөөд тус тайлан нь вирусийн эх үүсвэрийн тухай дэлхий нийтийн ажлын үндэс суурь, гарын авлага болох ёстой. Вирусийн эх үүсвэрийг судлах асуудал бол шинжлэх ухааны үүрэг юм.
Вирусийн эх үүсвэрийг судлах асуудлаар Хятад улс шинжлэх ухаанч, мэргэжлийн түвшин бүхий, хариуцлагатай байр сууриа илэрхийлсэн. Вирусийн эх үүсвэрийн асуудлаарх Хятад улсын нээлттэй, ил тод байлгах байр суурийг олон улсын эрдэмтэн судлаачид бүрэн дэмжиж байна.
Сүүлийн үед Америк тэргүүтэй цөөн хэдэн орон цар тахал, вирут элдэв нэр хоч зүүж, эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлж байна.
Хөгжиж буй орнуудын хамтарсан захидал шударга ёсны дуу хоолойг дамжуулж, шударга үнэн ёс, тэгш байдлыг хамгаалах нь олонхийн байр суурь гэдгийг бүрэн харуулж байгаа юм. Холбогдох талууд хариуцлагатай шинжлэх ухаанч байр сууриар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран цар тахлын эсрэг тэмцэн, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсэж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0
Pandemic is pandemic it has no home country and can be anywhere and at anytime. Pandemic has no border and it has been out of human control for human history. We the humanity all victims and we humanity the world must stay together no need to blame any one. No one is guilty and it is our destiny.
Хятадууд өөрсдийн булайг нун дарагдуулах, дэлхий дахинд тарьсан гай зовлонгийнхоо нөхөн төлбөрөөс зайлсхийн зугтах гэж ингэж өөрийн дарамтанд байдаг 48 орныг шахсан. Үүний тоонд манай авилгач улс төрчид бүхий УИХ, ЗГ орно.
МАН хятадын даалгавараар хятад вакцины туршилтыг Монголд явуулж байгаа.МАН үүний шанд маш их мөнгийг нууцаар Бээжингээс авсан.
Вирусын асуудлыг шинжлэх ухаанаар л шийдан ёстой л доо . Тэгэхдээ АНУ тэргүүтэй дээрэлхүү , дээр нь арьсны бодлогоор ялгаварлан гадуурхдаг барууны орнуудад дэлхийн даацыг багасгах - цөөн тооны " цагаан арьстнууд " л дэлхийг эзэгнэх нууц төлөвлөгөөндөө Хятад мэт олон хүн амтай ази , африкийн орнуудын хүн амыг цөөлөхийн тулд лабораторын туршилт хийж байгаа , түүнийгээ Хятад мэтэстэй холбогдуулах оролдлого хийж байхыг үгүйсгэх арга байхгүй ...
альфа, гамма гээд цацрагийн гаралтай юм биш үү
Ene asuudlaar Tramptai neg bair suuritai baigaa shvv !!!
Бух талын унэн бодит мэдээ бичээрэй ДЭмБ тэргуун хэдхэн хоногийн омно ковид Уханий лабораториос алдагдсан байхыг угуйсгэхгуй гэж мэдэгджээ
ЭНЭ ӨВЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БА ЭМЧЛЭХ ВАКЦИНЫ АЛИЙГ НЬ Ч ШИНЖЛЭХ УХААН БҮТЭЭНЭ. ШИНЖЛЭХ УХААН БОЛ УЛС ТӨР ШИГ ХООСОН ХИЙРХЛИЙН ОРОН ЗАЙ БИШ.