sonin.mn
2021 оны Дэлхийн роботын бага хурал 9-р сарын 10-13-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохиогдлоо.
 
Уг бага хурал “Шинэ үр бүтээмжийг хамтдаа хуваалцаж, шинэ хүчнээр сэлбэе" уриан дор явагдсан байгаа бөгөөд нийт 110 гаруй компани оролцож, 500 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлжээ.
 
Мөн энэ үеэр зохион байгуулагдаж байгаа "Робот экспо"-д олон төрлийн роботуудыг дэлгэн тавьсан байна.
Жишээлбэл "Робот экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд, дугуй хэлбэртэй жижигхэн робот хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Бие бялдар нь жижигхэн  ч энэхүү робот нь гэрийн тэжээвэр амьтадтай тоглох сайн найз нь байх аж. Уг робот гэрийн тэжээмэл амьтдад хоолыг нь өгч чадах төдийгүй асран хамгаалах чадвартай юм байна.
 
Г.Бямба