sonin.mn
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтаар эхэллээ.
 
 
Дадлага сургуулийн хүрээнд 5 төрлийн техникийн болоод онолын сургалт зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Эмнэлгийн тусламж болон эрэмбэлэн ангилалт” сэдэвт  сургалтууд явагдаж байна.
 
 
Сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулж, сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын  Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.