ЖЕНЕВ. /DW/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг сэргээх 26 шинжээчээс бүрдсэн багаа танилцуулжээ.
Шинжээчид мөн шинэ эмгэг төрүүлэгчдийн талаар, ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх арга замуудыг судална.
Дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд МЕРС, шувууны томууны вирусүүд, Ласса, Марбург, Эбола зэрэг өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийн тоо улам бүр нэмэгдэх болоод буй. Үүнтэй холбогдуулан энэ оны эхээр ДЭМБ Шинэ эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийг судлах шинжлэх ухааны зөвлөх бүлэг байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.
“Тахал, цар тахлын аюултай шинэ вирусүүд үүсэх нь жам ёсны үзэгдэл. “SARS-CoV-2” нь хамгийн сүүлд дэгдсэн нь боловч эцсийнх нь биш гэдгийг санах хэрэгтэй. Шинэ эмгэг төрүүлэгчид хаанаас үүсэж буйг судлах нь ирээдүйн тархалтаас сэргийлэхэд өндөр ач холбогдолтой юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн байна.
Энэхүү багийн бүрэлдэхүүнд Берлиний Вирус судлалын хүрээлэнгийн дарга Кристиан Дростен, Бээжингийн Геномикийн хүрээлэнгийн профессор Юнгуи Ян тэргүүтэй судлаачид багтжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Дахин шинээр бүр аюултай халдварт вирус бий болох болно.
Халдварт өвчинтэй нүүр тулж ажиллахын тулд дэлхийн хэмжээний баг гаргаж судлах нь зөв. Вирусыг Хятадаас гаралтай гэж нэг хэсэг нь үзэж байхад нэг хэсэг нь Америкаас гэж ярьдаг. За тэгээд энэ вирус байгалийн бус гаралтай учраас хүний бие танихгүй өөртөө нэвтрүүлсэнээс болоод өвчилж хүндэрч байна гэж үзээд байна. Уг нь хүний бие организм тухайн вирусыг таниад эсэргүүцэж, тэмцэл явуулдаг бололтой.
Vanga emee helsen bdag arabuud evrofiin hun amiin esreg biologiin zevseg hereglene gsn bdag shuudee.
АНУ Хятад хоёр хүнээс хүнд маш хурдан дамжин халдварладаг эмчлэгддэггүй эдгэдэггүй үхлийн вирус бүтээж дэлхий даяар халдаагаасай.