sonin.mn
ЛОНДОН. /RT/. Дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийн жагсаалтыг “Apple” корпорац тэргүүллээ. Жагсаалтыг брендийн зөвлөх агентлаг “Interbrand" компани гаргажээ.  
“Apple” компанийн үнэлгээ жилийн хугацаанд 26 хувиар өсөж, 408.3 тэрбум ам.долларт хүрчээ. Удаах байрт үнэлгээ нь 24 хувиар нэмэгдэж, 249.3 тэрбум ам.долларт хүрсэн “Amazon” компани жагссан байна. Жагсаалын гуравдугаарт, “Microsoft” компани 210.2 тэрбум ам.долларын үнэлгээгээрээ оржээ. Чансааны эхний тавд мөн “Google”, “Samsung” компаниуд багтсан байна.
 
 
 
 
Хамгийн үнэтэй 100 брэндийн нийт үнэлгээ жилийн хугацаанд 15 хувиар өсөж, 2.3 их наяд ам.доллар болсон бол эхний гуравт жагссан компаниуд нийт үнэлгээний 33 хувийг эзэлж байна. Жилийн туршид брэндүүдийн үнэ цэн дунджаар 10 хувиар өсжээ.
 
 
 
Үнэлгээ нь хамгийн хурдацтай өссөн брэнд нь “Tesla” бөгөөд тус компани 40 дүгээр байраас дээшилж, 14 дүгээрт бичигдсэн байна. Харин камер үйлдвэрлэгч "Canon" компанийн үнэлгээ 14 хувиар, “Zara” брэндийн үнэлгээ есөн хувиар буурч, хамгийн муу үзүүлэлттэй гарчээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг