Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тусгаж, Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Ингэснээр паркийн бүрэлдэхүүнд хамаарах “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” байгуулах судалгаа амжилттай хэрэгжиж байна.
Энэ төслийн хүрээнд дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчил саармагжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн гүйцэтгэж байгаа юм.
Эхний ээлжинд Дорноговь, Завхан, Хөвсгөлийн фосфоритын хүдрийн дээжид баяжигдах чанарын судалгааг лаборатори болон хагас үйлдвэрлэлийн түвшинд гүйцэтгэжээ. Мөн фосфорын бордоо үйлдвэрлэх туршилт судалгаанд шаардлагатай фосфатын баяжмалыг гарган авлаа. Одоогийн байдлаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарсан фосфорын бордоо гаргах туршилт, судалгаа хийгдэж байна.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл0
Бадамсүрэн тэтгэвэртээ гарьяа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хөөрхий худлаа мултраад суудалдаа үлдчих гээд л янз янз болох юмаа Бадамсүрэн
Зөв,маш зөв бид багач болов алхам алхамаар ингэж л хөдөлж хөөцөлдөж,судалж,туршиж байж хөгжинө баяр хүргэе,амжилт хүсье.
Sain baina. Ingej jaahanch gesen uragshlakh heregtei baina