Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монголын номын хэвлэлийн түүх” үзэсгэлэнг энэ сарын 9-нд Оросын улсын номын санд нээлээ.
Уг үзэсгэлэнг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Оросын улсын номын сангийн Дорно дахины утга зохиолын төв, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэн хамтран нээж буй юм. Үзэсгэлэнг санаачлагч, монголын түүх соёлыг судлан сонирхогч орос залуус монгол түмний номын соёлын үнэт сан хөмрөгөөс орчин үеийн уншигчдад танилцуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнг нээж үг хэлсэн Дорно дахины утга зохиолын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч М.Е.Меланьин Оросын улсын номын сангийн сан хөмрөгт 10 000 гаруй монгол ном, төдий тооны тогтмол хэвлэл хадгалж байгааг онцлов.
Энэ удаа үзэсгэлэнг зохион байгуулагчид голдуу модон барын аргаар 18-19 дүгээр зуунд хэвлэсэн эртний ном судрыг дэлгэсэн байна. Тэдгээрийн дотор санскрит, монгол, түвд хэлээр бичсэн Буддын гурамсан зохиол, 18 дугаар зуунд бичсэн Түвдийн яруу найрагч Миларайбын намтар, төвд хэлнээс орчуулсан Энэтхэгийн хаадын тухай хүүрнэл зохиол, Ганжуур судрын Гэтэлгэгч эх зохиол зэрэг ховор хэвлэмэл эх болон гар бичмэл дэлгэгджээ. Түүнчлэн зохиолч С.Эрдэнийн орос хэл дээр орчуулагдсан түүвэр зохиол, хүүхдийн “Залгамжлагч” сэтгүүлийн дугаар зэрэг сүүлийн үеийн бүтээлийг ч тавьжээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд тэртээх 13 дугаар зуунаас бичгийн соёлоо түгээж, арваас доошгүй бичиг үсэг янз бүрийн үед хэрэглэж, Копенгаген, Киото, Парис, Бээжин, Москва, Санкт-Петербург хотуудын алдартай номын сан, музейд монгол ном судруудын үнэт өвийг үлдээсэн Монголчуудын номын хэвлэлийн түүхийн өвөөс танилцуулж байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлэв.
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын институтийн захирал, түүхийн ухааны доктор А.А.Маслов ном хэвлэл, урлагийн бүтээлүүдийг нандигнан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж буй аливаа ажил, санаачлагыг цаашид ч дэмжиж хамтран ажиллана гэлээ.
Монголч эрдэмтэд, монгол хэл, түүхийг судалдаг оюутнууд уригдан оролцсон үзэсгэлэнгийн нээлтэд “Эдийн засгийн дээд сургууль” үндэсний судалгааны их сургуулийн профессор, доктор А.Д.Цендина Монголын номын хэвлэлийн түүхийн үечлэл, хэвлэл ба шашны нөлөөллийн харилцан хамаарал, техник, арга барилын талаар танилцууллаа.
Сэтгэгдэл0
Муухай монголчууд хойд хөршөө муулахаас биш оросууд тийм муу хүмүүс биш. Харанхуй бүдүүлэг монголчуудын хажууд оросууд соёлч боловсон ард түмэн.
Европын Оросын үндэсний бодлого Монголчууд төдийгүй Азид арьс өнгө шашин шүтлэгээр дайсагнадаг.
202.179.24.183 Өөрсдийгөө тэнгэрийн амьтан тэнгэр заяатай гэж магтахаас өөр юу ч хийж бүтээж чадахгүй байж муу орос муу хятад муу япон муу солонгос муу америк муу европ гэж муулна. Тэд өмхий орк монголчууд та нарын хажууд бүх зүйлийг хийж бүтээдэг соёлч боловсон эх оронч хүмүүс за юу? Өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа өмхий хүрэнгүүд вэ?
монгол улсад сталин МУИС их сургууль дайны дундуур байгуулсан дайны дундуур ЗХУ-ын дээд дунд сургуулиудын СТАЛИНЫ сурах бичгиГҮҮДИЙГ буриадууд бүгдийг орчуулж хот хөдөөгүй суралцлаа жишээлбэл цукемерийн зоология киселевийн алгебр геометр рыбкины геометр тригонометр левчинко гурван боть нэгтгэсэн химия абрикосов шуга м зургууд СССРИЙН ГУРВАН БОТЬ ТҮҮХ СССРийн эдийн засгийн газар зүй ларичевын алгерийн бодлого перышкины 4 ботьфизик ийн сурах бичиг бодлогын хураамж бодлогын гоеграфия СССР -аар суралцаж 50 60 70 онд БНМАУ хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэржсэн социалист монгол орон болж хөгжсөн СТАЛИНЫ НОМЫН САНГ засварлаж бэхэлгээ хийж орос ном сурах бичгийн номын сан хэвээр байлгаж ленин клуб сталины номын санг устгахгүй орсын мэдэлд өх хэрэгтэй
Европ соёлтой Оросууд л сөнөсөн байсан Монголыг хужаа хасаг японуудаас аварсан.
түрүүлж орсын соёл боловсролыг эзэмшсэн буриадууд монгол орноо хөгжүүлэхэд цэдэнбалын хамт маш их ажлыг хийсэн урлаг утгазохиол дуурь театр радио телевиз ясли цэцэрлэг дээд боловсрол тмс техникум гээд шинжлэх ухаан техник академийг хөгжүүлсэн зөвлөлтийн эмч нартай хамт монгол хүнийг зөвхөн яр тэмбүү биш бүх өвчнөөс салгаж эрүүлжүүлсэн гавяатай ард түмэнийг хэн ч дутуу үнэлэхгүй
Энэ байгуулагдаж буй чингис хааны музёйд чингэс хааны үёийн эд хэрэглэл зэвсэг ганц ч байхгүй шүү дэ !! Дэлхийд ч байхгүй үлдээгүй ! Яахав цөөхөн юмнууд хувь хүний эзэмшилд байгаа байх ! Энэ оросуудад сүүлийн үёийн монгол угшилтай ном судар байж магадгүй !
Европ Оросуудын үзэн яддаг Монгол Хятад Казах Узбек Япон Вьетнам ч дүүрчээ. Оросууд өөрсдийнхөө иргэд Башкир Удмурт Якут Эвенк Чукча ази гаралтай бүгдийг ад доорд үздэг нь хогийн. Татаруудыг харин том болхоор нь айдаг. Багуудынхаа нутагт л Оросууд газрыг нь ухаж бүгдийг сүйтгэдэг. Уугуул Оросынхоо нутагт тэд ядаж нүүрс ухаж, ганц нэг сөөг ч тайрдаггүй. Цөмийн зэвсэг туршиж пуужин харвадаггүй. Тэгсэн мөртөө Москва жишээ нь энхрийлдэг Грузин Армениас нь 3 дахин том Азербайджаныг 7 дахин бага санхүүжүүлдэг байсан.Нэг Азербайджан түрэг хүн тэгэхээр Москвагаас нэг Орос Украин Грузин Армен хүнээс 21 дахин бага мөнгө авдаг байсан. Одоо Оросын хамгийн ядуу юу ч байхгүй хоёр муж нь Халимаг Тува. Москвад багш 100 мянган рубль авдаг бол, тог ус хамгийн үнэтэй Халимагт нэг багш 20 мянган рубль авдаг.
монгол хүн москва байнга явдаг москва дэлхийн хамгийн өндөр үнэтэй хот юм жишээнь хоёр жилийн өмнө москва 20 сая хятад орсын уран зургийн галерей түүх болсон метрогоор дүүрэн хятад зураг авна зөрж нэвтрэх хэцүү байлаа улаан талбай арбат гадаад яам лениниий стадион ленинград калинин град санкт петербург бүр мурманск северный двинад хүрсэн М онгол улс метро бариж чингэсийн удмыг зураглаж гаргавал сурталчилгаа болж хэдэн арван саяараа ирнэ халимаг тува буряд сайн байнлээ би саяхан улаан үд москва нисэхэд ирж очих нь 15 мянган доллар байсаан бид евразийн эдийн засгийн холбоонд элсээгүй бол дөчин хувь төлөө Манай улсын дээдэс юу хийгээд байнаа
Мэнд амар. Спасибо русские друзья.
ene saihan yzesgelen garchee!!!Mongoliin maani helnii tyyhiin meregjiltengyyd erhbis ochij yzee bailgyi dee!!yadaj nomioin katologiig ni Chendine-gaas olj abah biz ee!!hemeen naidana.Tybdiin Myalaraibiin namtaryyd yanz byreer bichegdsen ikhe ertnii hybilbar baij ch medne.Ganjuur sydariin getelgegch eh zohiol bas sonin sanagdlaa:ene metees Mongoliin sinjlehyi yhaanii yaman maani erhbis holbogdoj byet teleelegcheen yabyylsan biz ee:!