sonin.mn
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцид нэгдсэн орнуудын 26-р бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хямралыг шийдвэрлэх талаар шинэ хэлэлцээр байгуулжээ.
Уг хэлэлцээрт, нүүрс зэрэг чулуужсан түлшний хэрэглээг аажмаар багасгаж, 2015 оны “Парисын хэлэлцээр”-т заасны дагуу дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмээс доош байлгах зорилтуудыг тусгасан байна.
 
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ удаагийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцид нэгдсэн орнуудын 26-р бага хурал нь хөгжиж буй орнуудын анхаарал хандуулж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлсийг санхүүжүүлэх зэрэг асуудлаар тодорхой нааштай үр дүнд хүрлээ. Холбогдох талууд амлалтаа биелүүлж, бодит арга хэмжээгээр дэлхийн цаг уурын засаглалын үйл явцыг ахиулахыг Хятад улс хүсэж байна. Хятад улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үйл явцад эерэг, бүтээлч байдлаар оролцож, Өмнөд-Дорнодын хамтын ажиллагаа, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах зэрэг хэлбэрээр хөгжиж буй орнуудын ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжинэ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авах үндэсний стратегиа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, цогц байдлаар хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлтийг сааруулах үндэсний зорилтоо биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно гэж хуралд оролцсон Хятадын төлөөлөгчид мэдэгдсэн юм." гэжээ.
 
Д.Хүчитбаатар