sonin.mn


Таны хүүхэд өвдсөн үү. Доорх зөвлөгөө нь монголчууд эртнээс хэрэглэж ирсэн ардын эмчилгээнээс та бүхэнд хүргье



•Хүүхдийн толгойн яранд ямааны өөх 2%, хар модны үртэс 1 %, наавал магад эдгэнэ.

•Хүүхдийн амны гэмтэлд анх төллсөн хонины уураг, илжгэн чих хэмээх жимс , бас зөгийн бал сайн

•Хүүхэд шээж чадахгүй байвал давсаг дээр нь жин тавь

•Хүүхэд яс хөхвөл гэдсэнд нь жин тавь

•Хүүхдийн толгойн яранд загасны өөхөн тос түрхэх нь сайн

•Хүүхэд чазга алдаад байвал бууц , аргалын дундаас гарсан мөөгийг санд буцалгаж өгвөл сайн

•Хөхөндөө цадахгүй юм уу эхмнь сүүгүй бол өөхөөр угжих нь сайн

•Хүүхдийн хожгорт унины утаа, цахилдагны үндэс , шар тос гурвыг хольж түрхэхэд сайн

•Борог хоолны хүүхдэд хоол шингэхгүй байнга суулгаваас туулайн хатсан махны шөлөнд зутан хийж өгвөл сайн

•Давсагны өвчин ба шээс хаагдахад хонины тойгны яс ба мөчний ясны шөл сайн

•Улаан үхрийн шар тосыг гэдэсний түгжрэлтэнд уувал сайн

•Хүүхдийн ам гэмтэхэд хүний үсийг шатааж хярвасыг нь гэмтсэн газар нь тавьдаг.

•Бага насны хүүхдийн ам гэмтэхэд нагац талын хүний морины хазаарын халуун амгайг аманд нь хийж домнодог

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"