sonin.mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 7-р сарын 19-нд буюу өчигдөр 2022 оны эхний хагасын тус улсын аж үйлдвэр, мэдээлэл технологийн хөгжлийн байдлын тухай хэвлэлийн бага хурал хийлгэжээ.
 
Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий инженер Тянь Юй-лун энэ үеэр: "Мэдээлэл холбооны салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой, уялдаатай хөгжлөө. Цаашид ч мэдээлэл холбооны дэд бүтцийг улам ч боловсронгуй болгоно.Энэ оны эхний хагаст Хятад улсын цахилгаан холбооны салбарт 189.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь ноднингийн мөн үеийнхээс 24.6% нэмэгдсэн. Үүний дотор 5G-д 89.88 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь ноднингийн мөн үеийнхээс 29.6%-иар өссөн байна.5G-гийн нийт 1 сая 854 мянган суурь станцыг бүтээн байгуулан ашиглалтад оруулж, 5G гар утас хэрэглэгчдийн тоо 455 саяд хүрлээ" гэв.
 
Н.Уртнасан