sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Кевин Маккартид нам нь завсрын сонгуулиар олонхын суудал авсанд баяр хүргэжээ.  “Төлөөлөгчдийн танхим дахь олонхын суудлын төлөөх тэмцэлд ялсанд би Маккартид баяр хүргэж байна. Мөн би Бүгд найрамдах намын хууль тогтоогчидтой хамтран ажиллахад бэлэн байна” гэж Цагаан ордноос нийтэлсэн түүний мэдэгдэлд дурдсан байна. 
 
 
 
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн урьдчилсан таамгаар, бүгд найрамдахчууд 218 суудал авч байгаа бол Ардчилсан намынхан 208 суудлыг авчээ. Үлдсэн есөн суудлыг аль нам нь авах нь одоогоор тодорхой болоогүй байна. 
 
 
 
Жо Байдены намынхан Сенатын танхимд 50 суудал авч, олонхын суудлаа хадгалсан. Харин бүгд найрамдахчууд 49 суудал авчээ. 
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль 11 дүгээр сарын 8-нд болсон билээ. Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна. 
 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг