sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Энэ сарын 19-нд дуусгавар болж байгаа “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ”-г 120 хоногоор сунгасан тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт твиттер хуудсандаа мэдээлжээ. 
 
 
 
Турк, НҮБ, ОХУ, Украины төлөөлөгчдийн оролцоотойгоор Туркт байгуулсан дөрвөн талын хэлэлцээрийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан гэж тэрбээр онцолсон байна.
 
 
 
“Үр тариа тээвэрлэх коридор”-оор дөрвөн сарын хугацаанд 500 орчим хөлөг онгоцоор 11 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь хэлэлцээрүүдийн ач холбогдлыг батлан харуулж байна гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгджээ.  
Р.Эрдоган НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нарт үр тарианы хэлэлцээрийг сунгах асуудлаар гаргасан хүсэл зоригт талархал илэрхийлж, энэ үйл явцад оролцсон бүх хүнд баяр хүргэжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг