sonin.mn
Зэвсэгт хүчний 256 дугаар анги
 
2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдад Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, "Номин талст" хамтлагийн гишүүн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин О.Баянмөнх нарын "Найрсаг байгаасай" аялан тоглолтыг ангийн соёл спортын төвд үзүүлж сонирхууллаа. 
 
 
Тус тоглолтын үеэр дуучин Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх нар хугацаат цэргийн алба хаагчидтай Төрийн алтан "Соёмбо"-ны талаар яриа хийсэн бөгөөд төрийнхөө соёмбыг тэргүүнээ залж иргэний-цэргийн үүргээ биелүүлж байгаа цэрэг дайчдаараа бахархаж байгаа илэрхийлсэн юм.
Энэхүү арга хэмжээ нь хугацаат цэргийн албанд ирээд удаагүй байгаа дайчдын сэтгэл зүйг өргөсөн, алба хаах хүсэл тэмүүллийг нь бадраасан, цэргийн албаар бахархах сэтгэлийг нь өдөөсөн дурсамж дүүрэн арга хэмжээ боллоо. 
 
 
Хошууч Л.Амарбаясгалан
Эх сурвалж: "Соёмбо" сонин