sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ тэргүүн Фатих Бирол нар Францын Парис хотноо даваа гарагт уулзжээ.
 
 
 
Уулзалтын үеэр талууд дэлхийн эрчим хүчний хямралыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Ф.Бирол Европ болон хөгжиж буй орнуудын эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаатай холбогдуулан ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлжээ.
 
 
 
Үүний хариуд К.Фүмио, олон улсын хамтын нийгэмлэг эрчим хүчний хямралтай нүүр тулаад байгаа энэ цаг үед ОУЭХА голлох үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн Японы эрчим хүчний бодлого, тэр дундаа атомын цахилгаан станцын ашиглалтын талаар түүнд тайлбарлажээ. Ф.Бирол Японы төлөвлөгөөнүүдийг сайшаан хүлээн авсан байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг