sonin.mn
КАТМАНДУ. /Xinhua/. Балбад осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг даваа гарагт олсон талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч Жаганнатх Нирола мэдээлжээ.
 
“Аюулаас хамгаалах хүчнийхэн хар хайрцгийг саяхан олсон. Бид тун удахгүй хүлээж авна” гэж Ж.Нирола “Xinhua” агентлагт мэдээлсэн байна.
 
Аврах албаныхан сураггүй болсон дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд зарим цогцос Сети голд унасан байж болзошгүй тул шумбагчдыг дайчилжээ. Ням гарагт Катманду-Покхарын чиглэлд 68 зорчигч, хөлгийн багийн дөрвөн гишүүнийг тээвэрлэж явсан нисэх онгоц Сети голын хавцлын орчимд осолдсон харамсалтай явдал гарсан юм.
 
Ослын газраас 68 хүний цогцсыг олсон байна. Иргэний нисэхийн удирдах газрын мэдэгдэлд дурдсанаар, зорчигчдын дунд гадаадын 15 иргэн байжээ.
 
Балбын Засгийн газар эмгэнэлт явдалтай холбогдуулан даваа гарагт орон даяар гашуудал зарлаж, ослын шалтгааныг мөрдөн шалгах таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг