sonin.mn
АРИС. /AFP/. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гиннесийн номд дэлхийн хамгийн өндөр настай хүнээ бүртгэгдсэн Францын гэлэнмаа Андре мягмар гарагт таалал төгсжээ. Тэрбээр ирэх сард 119 насыг зооглох байв. Андре гэлэнмаа Тулон хотын асрамжийн газарт унтаж байхдаа таалал төгссөн талаар “AFP” гентлаг түүний хэвлэлийн төлөөлөгчийг эш татан мэдээлжээ.
 
Тэрбээр Францын өмнөд нутагт 1904 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу Дэлхийн I дайн эхлэхээс 10 жилийн өмнө мэндэлжээ. Тухайн онд Нью-Йоркийн метрог ашиглалтад оруулж байсан түүхтэй.  
 
2021 оны эхээр асрамжийн газарт нь “COVID-19”-ийн халдвар тархах үеэр Андре гэлэнмаа халдвар авч эдгэрч байжээ. Тэрбээр Японы иргэн Канэ Танакаг 2022 оны дөрөвдүгээр сард 119 насандаа таалал төгссөний дараа Гиннесийн номд хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдсэн бөгөөд түүнээс өмнө Европын хамгийн өндөр настан цолыг эзэмшиж байжээ.
 
Өнгөрсөн онд Андре гэлэнмаа сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ урт насалж байгаагийнхаа нууцыг ажиллаж хөдөлмөрлөж, бусдыг асран халамжилдаг байсантай холбоотой хэмээн ярьж байжээ.
 
“Хүмүүс ажил нь өөрсдийг нь хөнөөж байна гэж ярьдаг. Харин миний хувьд ажил маань намайг урт наслуулсан. Би 108 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөсөн” гэж тэрбээр ярьж
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг