sonin.mn
БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Перугийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын улмаас Мачу-Пикчуд гацсан 420 орчим жуулчныг тус хотоос гаргажээ. 
 
Энэ талаар Перугийн Гадаад худалдаа, аялал жуулчлалын яам бямба гарагт твиттер хуудсаараа мэдэгджээ. Тус яамнаас мэдээлснээр, дотоодын болон гадаадын 418 жуулчныг Мачу-Пикчугаас Куско мужийн нийслэл рүү хүргэсэн байна. 
 
Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр үл таних этгээдүүд төмөр замын шугамыг эвсдсэний улмаас жуулчид эртний инкүүдийн нийслэл Мачу-Пикчугийн ойролцоох хотоос гарч чадахгүй байсан юм. Өнгөрсөн баасан гарагт Перу улсын Гадаад худалдаа, аялал жуулчлалын сайд Луис Эльгеро Гонсалесын мэдээлснээр, гацсан жуулчдын 300 гаруй нь гадаадын иргэд аж.  Аюулгүй байдлын үүднээс Куско мужийн соёлын газар Мачу-Пикчу цогцолборыг тодорхойгүй хугацаагаар хаасан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвадлж: "Монцамэ" агентлаг