sonin.mn
Боаогийн Азийн форум энэ сарын 28-31-ний өдрүүдэд Хятадын Хайнань мужийн Боао хотод болно. Чуулга уулзалтын хэвлэл мэдээллийн төв өчигдрөөс ажиллаж эхэлсэн байна. Өнөөгийн байдлаар уг төвд бүртгүүлсэн сэтгүүлчийн тоо 1000 давжээ.
Энэ оны хувьд ногоон шинэчлэлт хийсэн нь хэвлэл мэдээллийн төвийн нэгэн онцлог болж буй гэнэ. Тодруулбал барилга болон гаднах байгууламжийг шинэчилж, эрчим хүчний шинэ технологи нэвтрүүлсэн байна. Мөн сэтгүүлчдэд зориулсан хоолны газрын талбайг өргөтгөж, 400 хүн нэгэн зэрэг хооллох боломжтой болгосон ажээ.
 
Г.Бямба