sonin.mn
ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ Ардчиллын төлөөх III дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар боллоо гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Ардчиллын төлөөх II дээд хэмжээний уулзалт лхагва гаргийн орой эхлэх бөгөөд 120 орчим улс орны төлөөлөл оролцох төлөвтэй байна.
 
 
 
“БНСУ III дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг удахгүй хийнэ” гэж АНУ-ын төлөөлөгч утсаар мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.
 
 
 
Ардчиллын төлөөх анхны дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 оны 12 дугаар сард зохион байгуулж байсан юм. Харин энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт болох хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Ж.Байден БНСУ, Коста-Рика, Нидерланд, Замби улсын төрийн тэргүүн нартай хамтран зохион байгуулна.
Таван орны удирдагчид хоёр өдрийн үйл ажиллагааны үеэр болох таван нэгдсэн хуралдааныг нэг нэгээрээ даргалан явуулах бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийн” талаарх анхны хуралдааныг даргалах ажээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг