sonin.mn
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Кувейтийн эзэн хаан Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах 392 сая төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн багаж, тоног төхөрөөмж бэлэглэсэн байна.
 
Тэд ирэх жил 100.000 орчим улиангар тарьж ойжуулах, 2015 онд нэг сая үрсэлгээ тарьж, 2018 онд 1000 га газрыг ойжуулах төлөвлөгөөтэй байна. Тэд цагаан улиангар мод нь Тайвань болон Хятадын эх газар сайн ургадаг учир Монголын говьд ч тохирно гэж үзэж байгаа ажээ. 
 
Кувейтийн хаан хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хан хүүгийн хамт манай оронд хүрэлцэн ирж, Өндөрхаан хотын ойролцоох амралтад хэд хоног амарсан юм. Энэ үеэр бие тавгүйрхэж, нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нараас тусламж авчээ.
 
Хаан буцахдаа "Танай эмч нарын ачаар миний зүрх өвдөх нь гайгүй болсон учраас би заавал хариуг нь барина" гэсэн амлаптаа биелүүлж. Япон, Солонгос, Хятадад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн зөөврийн болон суурин унтуулгын аппарат, зөөврийн рентген, эхо, хяналтын монитор, нярайн монитор, инкубатор, 30 эхо, эпектрокогупяцийн аппарат эргэлтэт микротоми, агаар хүчилтөрөгчийн аппарат зэргийг бэлэглэж, удахгүй түргэн тусламжийн хоёр автомашин илгээхээ мэдэгдсэн байна.
 
85 настай хаан эдгээр тоног, төхөөрөмжийн төлбөрийг Хэнтий аймгийн ЭМГ-ын дансанд шилжүүлснээр, ЭМЯ-наас зарласан тендерт шалгарсан Н&Н ханган нийлүүпэгч компани бэлгийг гардуулан өгчээ. 
 
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин